Сүүлийн 24 цагт 64-91 насны 9 хүн нас барж, 585 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт  шинжилгээнээс 585 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 47033 боллоо.  Үүнээс  37281 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1548 хүн эдгэрч гарсан байна. 

Коронавируст халдварын улмаас  есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 193 боллоо.

- 69 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 86 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 88 настай эмэгтэй тавдугаар сарын 10-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 80 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 91 настай эрэгтэй тавдугаар сарын 2-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 69 настай эмэгтэй тавдугаар сарын 2-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 88 настай эмэгтэй тавдугаар сарын 8-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 66 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

Шинэ халдварын 584 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  46340 болоо. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмэгдэж нийт 508 боллоо. Дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-аас ирсэн нэг хүнээс илэрсэн.

Шинэ халдварын 478 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 41308 боллоо. Орон нутагт 106 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  5032 боллоо. 

 Увс аймагт 1 /42/, Сэлэнгэ аймагт 5 /472/, Завхан аймагт 32 /473/, Ховд аймагт 1 /246/,  Төв аймагт 33 /914/, Говь-Алтай аймагт 8 /226/, Өвөрхангай аймагт 9 /338/, Сүхбаатар аймаг 4 /187/, Дорноговь аймагт 3 /69/, Дархан-Уул аймагт 2/ 696/, Орхон аймагт 8 /562/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4525 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 116, хүнд 514, хүндэвтэр 1451, хөнгөн 2444 хүн байна.

Гэрийн хяналтад 4349 хүн, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа 664 хүн байна. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus