Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногийн ажлын тайлангаа дүгнэж, үндсэн чиглэлд тавьсан зорилтын биелэлтийг товч танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: "Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нилээд газар авч байна. Парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Нийгэмд гарч ирсэн бүхэнд парламентын гишүүн огцорно гэдэг өөрөө амаргүй асуудал. Гэхдээ миний хувьд Ерөнхий сайдын байр суурь гэж асуусан учраас энэ хүн үнэхээр гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Тэгээд тэрийгээ нотолчихоод буцаад ороод ирэх нь ёс зүйд хамгийн зөв нийцнэ. Энийг би хариуцлага тооцох боломжтой субъектүүдэд нь өөрийн саналаа хэлсэн байгаа.
 
Би Ерөнхий сайдын хувьд Жендерийн үндэсний хорооны дарга. Ер нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал дээр нэлээдгүй анхаарал хандуулна. Энэ асуудлыг би  гуравдугаар сарын 8-нд УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзахдаа ч, эмэгтэй сайд нартай уулзахдаа ч илэрхийлсэн. Энэ асуудал хэт хавтгай болчихсон байгаа мэдээллийг би авсан. Ёс зүйг хуульчилж болдоггүй гэдэг ч хуульчилсан орон байна. Жишээ нь Сингапур. Тийм болохоор тодорхой хэмжээний журмуудтай холбоотой асуудлыг цаашид хуульчлах тал дээр санал тавина" гэв. 

С.Цог
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • IRGEN 2021-05-12 04:52:39
    er hun shig zan gargaad shalguulchval daraa n ner tsever yum da. BANDAASH GANTULGA GDEG SHIG BOOV ANANDBAZAR GJ HOCH AVAH BII DEE
  • ЗОЧИН 2021-05-11 10:51:16
    ЕРӨНХИЙ САЙД ХҮДЭР СУМАНД НОМТОЙБАЯРЫГ ХАРААД БАЙЖ БАЙСАН МЭДЭЭ ЯВДАГ
  • ЗОЧИН 2021-05-11 10:48:27
    ОЛОН ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД БҮГД АДИЛХАН ГҮТГЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТЕНДЕРТ ЯЛААД БАЙДАГ НЬ ЭРХ МЭДЭЛТНҮҮД БАГА ТЭНГЭРЭЭР ОРДОГИЙМ БИШ БИЗ
  • Бат 2021-05-10 22:51:27
    Зарим хүн энэ сэвээр бизнес эрхлэхгээд байна уу даа чухамдаа бол эм хүнийг харвал харсан гэж харахгүй өнгөрвөл тоосонгүй гэж буруутан болчихмоор хуультай юм даа...
  • z 2021-05-10 18:15:36
    энэ их сонин асуудал 2 талтай. шүүхээр гэм бурууг тогтооноо.Харин ул суурьтай хандах хэрэгтэй шүү.
  • зочин 2021-05-10 15:22:55
    Урансайхан донгоддоггоор нь дүгнэж болохгүй .Хийж үйлддэг үйлдлээр нь бодол санааг нь мэдэж болно.Энэ бол хүнийг таньж мэдэх шилдэг арга.
  •  2021-05-10 13:58:03
    муухай хэрэг хийж ирсэн нь үнэн байхаа.отгонбилэгийн авгай байгаа бол асуугаач ямар их дарамталдаг бол .ямарч л гэсэн хүмүүсийн ажлын мөнгө хөрөнгийг луу унждаг...
  • Уншигч 2021-05-10 13:40:15
    Би энэ хүнийг ийм муухай юм хийхээр хүн гэж бодохгүй бна. Нэг ярилцлагаас нь ч сонссон! Харин тэр Сүнээ гэдэг хүүхэн их но той хүүхэн санагдсан!