Өнөөдөр найман хүн нас барж, 1287 хүн эдгэрч, 639 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт  шинжилгээнээс 639 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо.  Үүнээс  32660 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1287 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 433 хүн, гэрийн ажиглалтаас  854 хүн гарсан байна.

Коронавируст халдварын улмаас  найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 168 боллоо.

- 71 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 78 настай эрэгтэй Турк улсаас тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 10-нд ирсэн, 12-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 71 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 81 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 59 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 49 настай эрэгтэй тавдугаар сарын 3-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 89 настай эмэгтэй тавдугаар сарын 8-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 73
 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
 

Шинэ халдварын 630 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  44771 болоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар есөөр нэмэгдэж, нийт 133 боллоо.

Шинэ халдварын 593 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 39918 боллоо. Орон нутагт 37 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  4797 боллоо. 

Увс аймагт 1 /38/, Сэлэнгэ аймагт 5 /460/, Завхан аймагт 3 /433/, Архангай аймагт 1 /312/, Төв аймагт 5 /873/, Говь-Алтай аймагт 6 /203/,  Өвөрхангай аймагт 9 /318/, Дархан-Уул аймагт 4 /694/, Орхон аймагт 3 /542/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4800 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 110, хүнд 506, хүндэвтэр 1542, хөнгөн 2642 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus