Х.Болортуяа олимпийн эрх авч, чөлөөт бөхийн тамирчид 9 эрхтэй боллоо

"Софи-2021" олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд бүтэн багаараа түүхэндээ анх удаагаа оролцохоор боллоо.

Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вераника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ авлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, алдарт Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээнд аваргалаад байсан билээ. Манай бөх олимпийн эрхийн төлөөх барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарсан бол 1/4 шигшээд мөн 1:6-гаар ялагдаж яваад учраагаа цэвэр ялсан юм. Олимпийн 9 эрх авсан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.

 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-08-04 07:32:12
    ЭРХ АВЛАА Л ГЭХ ЮМ. ОЛИМПИД ЯМАРЧ ҮР ДҮН БАЙХГҮЙ. ТАНАЙ ЧӨЛӨӨТ БӨХӨӨС ОРХОН Л ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХ БАЙСАН. ТА НАР ДУНДААСАА ТҮҮНИЙГ ХОРЛОЖ ДОПИНГ ӨГСӨН.
  • zochin 2021-08-04 07:31:09
    ЭРХ АВЛАА Л ГЭХ ЮМ. ОЛИМПИД ЯМАРЧ ҮР ДҮН БАЙХГҮЙ. ТАНАЙ ЧӨЛӨӨТ БӨХӨӨС ОРХОН Л ОИМПИЙН АВАРГА ӨОЛОХ БАЙСАН. ТА НАР ДУНДААСАА ТҮҮНИЙГ ХОРЛОЖ ДОПИНГ ӨГСӨН.
  • Бат 2021-05-08 07:45:32
    Тэнэгийн дотор уужуухан гэдэг шиг нэг хүнд оногдох өрөөр дэлхийд тэргүүлж байж бас болоогүй олимп