Б.Баатархүү: Вакцинаас болж нас барсан эсэх нь задлан шинжилгээний хариугаар тодорхой болно

Увс аймагт Цагдаагийн хоёр алба хаагч коронавирусийн халдварын эсрэг вакцин тариулсны улмаас нас барсан гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Б.Баатархүү: Цагдаагийн 2 алба хаагч нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Юуны өмнө гэр бүл хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хоёулаа суурь өвчтэй байсан. Эмчлэгч эмчээсээ асуухад вакцинд хамрагдаж болно гэсэн учраас сайн дурын үндсэн дээр вакциндаа хамрагдсан. Вакцинаас болж нас барсан эсэх нь 14 хоногийн дараа задлан шнжилгээний хариугаар тодорхой болно. 2-р тунг хийлгэхгүй бол ажлаас хална гэж сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг хамт олон болон удирдлага нь мэдэгдсэн. Ар гэрийн зүгээс ч гомдол гаргаагүй байна. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine