Э.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрх авлаа

"Софи-2021" чөлөөт бөхийн олимпийн эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгаран үлдлээ.

Тэрбээр хагас шигшээд Азербайжаны Европын гурван удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрх авлаа. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, монголын баг (TEAM MONGOLIA)-ийн 22 дахь эрх юм. Өнөөдөр манай бөх алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-05-07 06:15:54
    Нэг л их том гүрэн шиг олимпийн эрх ярисан амьтад үүний оронд яаж өрнөөсөө гарах тухай ярисан бол сайнсан