Монгол хэл хуультай болох нь
Хэлний талаарх төрийн бодлого Үндсэн хууль дахь тунхаглалаас эхэлдэг гэж болно. Гэтэл 2003 оны тавдугаар сарын 15-нд баталсан Монгол Улсын “Төрийн албан ёсны хэлний хууль” нь нийтийн хэрэглээ болон албан хэргийг Монгол хэлээр хөтлөн явуулах журмыг хуульчилсан ч олон талаар учир дутагдалтай болсон гэхэд хилсдэхгүй. Наад зах нь хэлтэйгээ нягт холбоотой бичиг үсэг, үндэсний буюу Монгол бичгийн талаар ямар ч заалт байхгүйн дээр хариуцлага тооцох журам нь огтоос хэрэгждэггүй.

Эдгээрийн дээр “Төрөөс баримтлах соёлын бодлого”- ыг нэмбэл монгол хэл, улсын албан ёсны хэлний талаар хууль эрхзүйн хувьд хангалттай гэж үзэж болохоор баримт бичгүүд гарчээ. Харамсалтай нь хэлтэй холбоотой хууль, эрх зүйн сүүлийн үеийн баримтууд өөр хоорондоо уялдаагүй болох нь илт байдаг. Тухайлбал, “Төрийн албан ёсны хэлний хууль”-д монгол хэлийг төрийн албан ёсны хэл гэсэн бол “Төрөөс баримтлах соёлын бодлого” (1996, 2012)-доо эх хэл гэж ялгаа зөрүүтэй хэрэглэсэн байх жишээтэй. Бусад орны соёлын болон хэлний хуулиудыг үзвэл үндэсний хэл, эх хэл, төрийн хэл, албан ёсны хэл гэж тодорхойлсон байдаг бол Энэтхэгт үндсэн хуулийн хэл гэдэг утгаар хэрэглэгддэг байна. Аливаа хэлний бодлого гэдэг дотроо үндэстний асуудал, олон хэлний үзүүрийг хөндөж байдаг онцлогтой.

Монгол Улсын хувьд монгол хэлнээс гадна түрэг хэлт угсаатны (казах, тува) хэлсо ёлын асуудал зүй ёсоор тавигддаг, цаашид ч өөр бусад хэлний асуудал сөхөгдөх нь гарцаагүй.

Бусад орны хэлний хууль, туршлага ч цөөн тоотой үндэстний хэл оршин байх нөхцөлийг баталгаажуулах чиг хандлагатай байна. Жишээ нь, Финландад швед болон фин хэлтэй иргэдийн хэлийг ижил түвшинд тавьж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хоёр хэлийг тэгш ашигладаг байна. Гэвч хэлийг ижил бус түвшинд тавилаа гээд тэр бүр үндэстний цөөнхийн хэл нөлөөлөлд өртөөд байдаггүй ажээ. Хамгийн чухал нь хэлний хуулийг Соёлын хууль, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хууль, ном хэвлэлийн тухай журам зэрэгтэйгээ зөв уялдуулах бололцоо бүрэн байдаг байна.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Батчимэг, Г.Батхүү, А.Бакей, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулснаа УИх-ын дарга З.Энхболдод өргөн барьж нилээдгүй өөрчлөлт хийхээр зэхэж буй.
Монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулжээ.

Энэ талаар хууль санаачлагчдаас тодруулахад " Наад зах нь бичиг үсгийн дүрэмтэй холбоотой асуудлууд  байна. Өнөөдрийг хүртэл монгол хэлний дүрмийг хэн батлах, хэрхэн мөрдөх тал дээр хуулийн ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Тиймээс эрдэмтэд өөр өөрсдийн судалгаан дээр үндэслэсэн дүрэм зохиодог, их, дээд сургууль болгон өөрийн гэсэн дүрэмтэй болчихсон. Ерөнхий боловсролын хичээлийн сурах бичиг зохиогчид өөр өөр дүрэм хэрэглэдгээс болоод багш нарт хичээл заахад маш түвэгтэй байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар толь бичиг гэхэд 30 гаруй янз байх жишээтэй. Энэ мэтчилэн эх хэлний маань нэгдмэл байдал ихээхэн алдагдаад байна. 

Саяхан хэсэг эрдэмтдийн зүгээс хэлний дүрэм өөрчлөх асуудлыг тавьж, маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Үүний нэг шалтгаан гэвэл зөв бичих дүрмийг хэн өөрчлөх эрхтэй вэ гэдгийг зохицуулсан хуулийн зохицуулалт алга. Энэ мэт олон асуудлыг Монгол хэлний тухай хуулиар зохицуулахаар зорьж байна" хэмээлээ.


С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гадаадад амьдардаг Налайхын үндсэн иргэн 2014-05-20 11:09:55
    За бас нэг бантан хуулийн оронцог гаргаж ажлаа хйиж байгаа дүр эсгэх гэсэн явуургүй оролдлого болох вий дээ гэж санаа зовниж байна.Санаачлагчидын нэрсийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Бакей гишүүнээс асуумаар байна...ЯАГААД монголын өөр үндэстэн иргэнийг Ба