СЕХ-г хууль биелүүлэхийг шаардаж УИХ-ын гишүүд суулт хийж байна

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очиж ажиллаж байна.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо. Иймээс Ардчилсан намаас нэр дэвшиж ард түмний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.

Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь манай намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны 1 дүгээр сарын 14, 2 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү СЕХ асуудлыг ужигруулж буй нь нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй эрх баригч хүчний явуулга гэж үзэж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нн 2021-05-05 12:58:51
    Нөгөө тал нь нам биш ш дэээ. Монголын ард түмнийг бүү басаарай.
  • зочин 2021-05-05 12:31:58
    1 намаас 1 хүн гэсэн хуультай,гэтэл 2 хүн бүртгүүлнэ гэхээр дотроо учраа ол гэхээс өөр яалтай билээ
  • Бас баз 2021-05-05 11:48:06
    Суугаад ядаж бодож ч чадахгүй арчаагүй шаарнууд тэгээд Должин авгайн хов базаад сууж бай
  •  2021-05-05 11:32:21
    ИХ гишүүд өөрсдөө хуулиа мэддэг юм уу? ДАндаа хууль зөрчиж ажиллагаа явуулсан байдаг шүү дээ.
  • Зочин 2021-05-05 09:46:33
    Oag unen
  • Цогоо 2021-05-05 09:40:25
    АН-ын захиалгаар баахан амьтан гудамжинд жагсдаг байлаа. Одоо АН-д хөлсний жагсагчдад өгөх мөнгө байхгүй гишүүд өөрсдөө жагсдаг болоо шив.