П.Дэлгэрнаран:  Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хуульд заасан хугацаагаар өнөөдөр СЕХ-нд  нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлэх ёстой.  Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж авсангүй. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: АН-ын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлтэй ч намын тамганы асуудал маргаантай байна. Үндсэн хуульд заасны дагуу улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Тэгэхээр нэг намаас нэг нэр дэвшигч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн ийм заалт байгаа. Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, Үндэсний аудитын газарт хоёр мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийлгэсэн байна. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна.  Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлаа цэгцэлж, тодруулан өнөөдрийн  18:00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой.

С.Цог
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ашгүй дээ 2021-05-05 15:09:38
    Ашгүй эрдэнэ гж бузараас салах нээ.хасчихсан нь дээр 2ууланг хас.
  • Т 2021-05-05 12:22:24
    Сонгуулийн хороо хуулиа л барьж ажилладаг. Сонгуулийг улс терчид намууд еерсдее будлиантуулдаг.
  • Зочин 2021-05-05 09:06:48
    АН дотроо учраа олоод нэг хүнээ хуулийн хугацаанд нь хүргүүлээч ээ.
  • зочин 2021-05-05 07:04:15
    нэг намаас нэг л хүн нэр дэвших тухай хууль байсаар байхад зүтгээд суулт хийдэг нь утгагүй эрхэмгишүүдээ тэгэж чадахгүй бол 2 г нь хас ичэдгүй бүдүүлэг нөхөд
  • Бат 2021-05-05 06:33:43
    АН-аас 1 хүнээ өгөхыг шаард шийдэж чадахгүй маргаан үүсвэл бүгдийг нь хас
  • Зочин 2021-05-05 06:23:24
    Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу ажиллаж байгаа.Төрийн байгууллагын ажил руу битгий дайрч давшил. Хуулиараа нэг намаас нэг л хүн дэвшүүлнэ.