Сүргээрээ ууланд бүгж, зээр, тарвага бариад байсан 157 золбин нохойг устгалаа

Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин нохойны устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд “ӨЛТЭ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохой устгасан. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” ХХК хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдын заасан чиглэл болох Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслангаас 40 золбин нохой устгав.

Түүнчлэн тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл” ХХК, “Ихбудаг атүк” ХХК-ийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгалаа. Тавдугаар сарын 3-нд “ӨЛТЭ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгав.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үхэрүүдээ 2021-05-07 11:54:48
    Үхэр монголчуудаа нохой тэжээж чадахгүй бол битгий хаяад бай малуудаа
  • ZOCHIN 2021-05-05 06:35:56
    Гэр хороололын айлууд эмэгчин нохой тэжээж олон арваар нь гөлөглүүлээд гудамж төөрүүлж хаяад байна. Ийм хүмүүст татвар хураамж ноогдуулвал энэ ажил цэгцрэн дээ