НМХГ-ынхан хүнсний томоохон компаниудыг хамгаалаад байна уу
Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээг­дэхүүний чанарт тандалт су­далгаа хийсэн талаараа өнгөрсөн есдүгээр сард мэдээлэл хийсэн билээ. Энэхүү судалгаагаар ма­най улсад худалдаалагдаж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.

Тандалт судалгаанд 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түү­хий эд, бүтээгдэхүүнийг хам­­руулсан бөгөөд тус бү­тээг­­дэхүүнүүдийн найр­лагад ордог 27 төрлийн бу­дагч бодис долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгө­рүүлэгч, таван төрлийн хү­чиллэг тохируулагч, най­ман төрлийн өнгө тогт­вор­жуулагч гэх мэт хүнсний нэмэлтүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг илрүүлжээ.

Гэвч НМХГ-ын­хан хор болсон хоолыг хэрэг­лэгчдэд хүргэж байгаа нэр бүхий компаниудыг ил­рүүлж тэдэнд холбогдох бичиг баримтыг илгээсэн ч тэдний бизнесийн үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бодолцон тэдгээрийн нэрийг зарлаагүй билээ.

Тэгвэл энэ асуудлаар ШӨХТГ-т иргэдээс нэлээд гомдол ирсний дагуу тус газар НМХГ-т албан бичиг хүргүүлэн үнэхээр иргэдийг хохироож хортой бүтээгдэхүүн оруулж ирсэн  нь тогтоогдсон бол нэрийг нь олон нийтэд зарлаж сэрэмжлүүлэх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэвч үүний хариуд НМХГ-ынхан тухайн үед буруу мэдээлэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. Тодруулбал манай компаниуд иргэдэд хортой хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээгүй гэсэн үг юм. Иймээс нэгэнт иргэдэд  худал мэдээлэл тарааж, хариуцлагагүй үйлдэл гаргасан НМХГ-ын дэд дарга М.Баасандоржид  хариуцлага хүлээлгэнэ гэдгээ ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ.

Гэхдээ энэхүү мэдэгдлийн дараа иргэд олон нийтийн зүгээс тухайн үед баримт, судалгаанд тулгуурлан ноцтой мэдээлэл хийчихээд дараа нь худлаа мэдээлэл байсан гэж байгаад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж байгаа юм. Хүнсний  нэмэлт бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг томоохон компаниудыг хамгаалах үүднээс ийнхүү өөрсдийн хийсэн мэдэгдлээ үгүйсгэлээ гэж үзэж ч болох юм. Ямартай ч энэ асуудлыг ШӨХТГ-аас шалгаж үзэн эргэж мэдээлнэ гэдгээ дуулгалаа.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • халхаа 2014-10-14 01:07:14
    тэгж бна. татвар м.хяналт бүгд том компаниудын эрх ашгийн төлөө бдагийг мэддэггүй нэг ч амьд бодгаль монголд байхгүй
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Sar 2014-10-13 10:09:20
    Ene chini songinohairhan duurgiin songuuliin horoonii darga bsan nuhur baina.
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Лам 2014-10-13 09:08:13
    НААД ЛАМ ЧИНЬ УЧИРТАЙ НӨХӨР ДӨӨ
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • гандаа 2014-10-13 06:32:25
    цэвэр мэргэжилийн хүн МХГазарт байдаг юм уу дандаа даргын хүүхэд ,авгай шахааны хүмүүс байдаг юм Голдуу хуулийн сургууль төгссн хүн яаж нарийн мэргэжилийн юмыг ойлгохов дээ
    202.70.38.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-13 05:28:34
    Baasandorj chin unen sonirhliin zurchiltei. huviin ashig sonirhloo deedelsen, jinhene avilgach nuhur duu
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах