Энэтхэгээс ирсэн 16 хүнээс халдвар илэрч, нийт 1015 тохиолдол нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг вакцины 1-р тунд 1037675 хүн, 2-р тунд 494847 хүн хамрагдсан. Үүнээс Улаабаатарт 1-р тунд 780007 хүн, 2-р тунд 407445 хүн, орон нутагт 1-р тунд 257668 хүн, 2-р тунд 87402 хүн хамрагдсан.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 1015 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 40396 боллоо.  Үүнээс  24333 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1401 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 418 хүн, гэрийн ажиглалтаас 983 хүн гарлаа.

Коронавируст халдварын улмаас долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 126 боллоо.
- 83 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 80 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 69
 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 57
 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 66
 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
-  80
 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
-  71
 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

Коронавируст халдварын бус нас баралт нэг байна. 70 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдаж, бөөрний архаг дутагдлаар нас барлаа. 

Шинэ халдварын 998 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 39748 болоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар нэгээр нэмэгдэж, нийт 97 боллоо.Зөөвөрлөгдсөн тохиолдол 16-аар нэмэгдэж, нийт 503 боллоо. 

Шинэ халдварын 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 35326 боллоо. Орон нутагт 103 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  4422 боллоо. Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-УБ онгоцоор ирсэн  Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа хүмүүсийн 2 дахь удаагийн давтан шинжилгээгээр 16 тохиолдол илэрлээ.

Хөвсгөл аймагт 1 /69/,  Сэлэнгэ аймагт 4 /431/,  Завхан аймагт 23 /305/, Хэнтий аймагт 3 /66/, Ховд аймагт 3 /243/, Төв аймагт 10 /845/, Говьсүмбэр аймагт 4 /49/,  Сүхбаатар 2 /174/, Говь-Алтай аймагт 13 /114/, Өвөрхангай аймагт 3 /287/, Дорноговь аймагт 2 /64/, Дархан-Уул аймагт 14 /666/, Орхон аймагт 21 /482/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4869 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 121, хүнд 486, хүндэвтэр 1545, хөнгөн 2717 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus