Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол  ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг. Нийслэлийн хэмжээнд 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуучууд, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдарч байна. Мөн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү анхаарал болгоомжтой, илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээн ярилаа.

Мөн 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Гэр бүлийн боловсролын онол арга зүйн төв, Залуучуудын хөгжлийн жишиг төвийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах нь харьяа байгууллагын  үүрэг мөн боловч хүн бүрийг хүүхэд хамгааллын үйл хэрэгт анхаарал хандуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа.

 

Цаг үеийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалах явцад тохиолдож буй бэрхшээлүүд нь хүүхдэд илүү их анхаарал, халамж шаардлагатай болохыг сануулсаар байна. Иймд хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах уриалгыг гаргалаа.

  1. ЭЦЭГ ЭХЧҮҮД, ОЛОН НИЙТ ИРГЭДЭД:
  • Амьдарч буй орчиндоо хүүхдэд аюул учруулж болохуйц эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхэд хяналт тавих, холбогдох байгууллагуудад нь мэдээлэх, шаардлага тавихыг;
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ахуйн осол гэмтэлд өртөх, амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг;
  • Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй тохиолдолд зохих хууль, дүрмийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлж байхыг;
  1. АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД:
  • Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд ээлтэй, аюулгүй орчин бүтээн байгуулахад анхааран ажиллахыг;
  • Бага насны хүүхэдтэй ажиллагсдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийж ажиллахыг;
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар хориотой бараа бүтээгдэхүүн худалдахгүй байхыг;
  1. ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД:
  • Хүүхдэд ээлтэй цахим орчин бий болгохын төлөө онцгойлон анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжсэн агуулга бүхий контент, нэвтрүүлэг бэлтгэн түгээхийг;
  • Хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхдээ тэдний хувийн эрх, эрх чөлөө, орон зайд хүндэтгэлтэй хандаж, худал ташаа, хүүхдийн эрх зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг тус тус УРИАЛЖ байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-05-05 06:34:56
    Зууны мэдээ сонин 2021 оны 1 сард авсан ярилцлагаа доторх агуулгыг нь засч, өөрчлөөд гаргажээ. худал гуйвуулсан мэдээлэл гэсэн
  • Эгэл 2021-05-04 17:49:37
    Туршлагатай хүний үгийг сонсоход хэрэг болно оо,хувь хүний тухай биш улс орны амьдралын тухай яриа болж байна.
  • Songogch 2021-05-04 10:44:22
    edugegiin erenhiilerchiig gahai uurch baigaagui turiim Alba hashijirsen turshlahatai gehed unemshih hun baina uu? Hel ni halitraagui bailtai
  • Билгээ 2021-05-04 02:45:44
    Нөгөө нохой нь нохой, гэхдээ манай банхар гээд байсан чинь Оросын шаариг болж таарсан уу?
  • teacher  2021-05-04 02:36:22
    ene neg yzlin ym baishiigeed uhaantai tsaria gargaad l hudlaa yarih ym. Tuhain yedee ajlaa hiij chadaagyi baij hyn shyymjleh durtai tal tal orood l
  • зочин 2021-05-04 02:02:52
    "Нөгөө талд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жил алба хашаад зургаан жилээр нэг удаа алба хашина гэхэд боломж байсан" Ийм юм ярьж нийгмийг хорд...
  • Jnjjjj 2021-05-04 01:33:49
    Jenkog manai nohoi gej helsen ni eok bolohod ih noloolson. Getel jenko baahan huviin os sanaj samarlaa, ard bidnii toloo yu hiiv mongo l taraana gj dairsnaas
  • зочин 2021-05-04 01:29:28
    Буурлуудынхаа үгийг сонсох хэрэгтэй, улс төрч гэж өөрсдийгөө нэрлэгчид, ганзагачид, цүнх баригч, бөгс долоогчид цаашаа л бай гээд хэлчихье,
  • Zochin 2021-05-04 01:14:16
    Энэ буурал мянгуужин 90 д онд монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж соц үед жаахан хуримтлал бий болгосон жирийн иргэдийн мөнгийг 20 р тогтоолоор хулгайлсан...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах