УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авлаа.


Бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо. Өнөөдрөөс УИХ дахь Арчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-05-04 02:55:40
    Чёрт тридадцать
  • Чааваас даа 2021-05-03 11:24:26
    Хөөрхий Одонтуяа Эрдэнээс урважээ. Их хэцүү байгаа байхаа
  • baas 2021-05-03 10:02:53
    Юм гольдролдоо орно гэж энээ. Баяр хүргэе
  • Бат 2021-05-03 06:29:49
    Ямар нэгэн намын нэр дээр сонгуульд ороод ялалт байгуулсан хүн сонгуулийн хугацаа дуустал сонгогчийн эрхийг хүндэтгэн намын харьяалалаа солихгүй баймаараа
  • иргэн 2021-05-03 05:23:22
    Оюутолгойн гэрээг буруу болсоныг анх Ганбаатар гишүүн л дугарч тэмцэж байсаныг ард түмэн мартаагүй байх аль ч цаг үед шударга дуугарч тэмцэл явуулж бгаа хүн шүү...
  • Иргэн 2021-05-03 03:53:04
    С. Ганбаатар шилдэг улс төрч. Шинэ онигоо нэгээр нэмэгдэв
  • зочин 2021-05-03 03:34:17
    Баттулгын хоточ ноход 2 оор нэмэгдэж байгаан биздээ.Алцанхуяг арай ч дээ.Женкогоор хамаг бузар булайгаа хаалгасан гэж үнэн боловоо.