Өнөөдөр 911 тохиолдол нэмэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг вакцины 1-р тунд 947529 хүн, 2-р тунд 451063 хүн хамрагдсан. Үүнээс Улаанбаатар хотод 1-р тунд 743828 хүн, 2-р тунд 384414 хүн, орон нутагт 1-р тунд 203701 хүн, 2-р тунд 66649 хүн хамрагджээ.

Спутник вакцины 20 мянган тунг авчирсан ч дараагийн татан авалтын хугацаа тодорхой болоогүй учир хийж эхлээгүй байна. Уг вакцины тун хоорондын хугацааг 21-90 хоног гэж тодорхойлсон. Спутник нь 18-аас дээш хэмийн хүйтэн хэлхээний хадгалалттай учир цэг болгонд тараах боломжгүй.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 911 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 39381 боллоо.  Үүнээс  22932 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1225 хүн эдгэрч гарсан байна. 

Коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 119 боллоо.
- 60 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 36 настай эмэгтэй онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
 

Шинэ халдварын 911 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 38750 болоо. 

Шинэ халдварын 823 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 34431 боллоо. Орон нутагт 88 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  4319 боллоо. 

Увс аймагт 2 /35/, Булган аймагт 4 /95/, Сэлэнгэ аймагт 12 /427/,  Завхан аймагт 3 /282/, Хэнтий аймагт 5 /63/, Дорнод аймагт 2 /46/, Төв аймагт 14 /835/,  Сүхбаатар 4 /172/, Говь-Алтай аймагт 15 /101/, Өвөрхангай аймагт 8 /254/, Дундговь аймагт 1 /55/, Дархан-Уул аймагт 10 /652/, Орхон аймагт 12 /461/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4956 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 119, хүнд 488, хүндэвтэр 1525, хөнгөн 2824 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus