Ш.Адьшаа: Говийн газрын гүний усыг хэрэглэснээр үүдэх хохирлыг судалсан уу

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд “Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” танилцуулсан.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Засгийн газраас усны бодлогын талаар явуулж буй мэдээллийг сонслоо. Ус ашиглалтын менежмент бол төрийн бодлогын хамгийн чухал асуудал байх ёстой. Экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. Говь болон хангайн бүсийн ус ашиглалтад ялгаатай үнийн тариф бий болгосон. Үүний учрыг асуумаар байна.

Уул уурхай ус их ашигладаг. Үүнээс шалтгаалан байгаль орчин бохирдох, экологийн тэнцвэр алдагдах аюул нүүрлээд байна. Үүнд чиглэсэн ямар менежмент барьж ажиллаж байгаа вэ. Мөн газрын гүний усыг ашиглахыг зогсоох бодлогыг 2030 оноос баримталж байгаа юм байна. Үүнийг 2025 он болгож наашлуулах боломж бий юу. Оюутолгойн төсөл бол газрын гүний усыг ашигладаг. Ингэж хэрэглэснээс үүдэх хор хохирлыг судалж гаргасан уу. Оюу толгой төслийг ярихдаа хөрөнгө мөнгө ярьж байгаа боловч усыг хэрхэн ашиглах талаар ярихгүй байна. Говийн нутгийн иргэд газрын гүний ус ашиглаж байгаагаас шалтгаалан байгаль орчны тэнцвэрт бус байдал үүсэж байгаа тухай ярьж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-04-30 14:46:42
    Нэг нөхөр нь хангайгаас илүү гарсан усыг татаж хэрэглэх гэхээр ахын сэтгэлд юм хийчэхнэ гээд хийлгэхгүй нөгөө нь болохоор говийн ус болохгүй нэг тэрэгний дугуй