Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай” УИХ-ын тогтоол батлагдав


       Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан. Тус хоригийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, Хууль зүйн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 86.7 хувь нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.



    Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Д.Ганбат, Н.Ганибал нар асуулт асууж, ажлын хэсэг, Байнгын хороодын дарга нараас хариулт авсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” гэсний дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө.


    Үдээс хойш “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгийн үеэр авсан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хоёр цагийн завсарлага дууссан. Иймд Ерөнхийлөгчийн хоригийн талаарх хэлэлцүүлэг үргэлжиллээ. Санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 53 гишүүн буюу 74.6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Иймд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-04-30 07:22:03
    GANBAT chini ajil khiikhgyi zabsarlasaar khugatsaagaa duusgasaar bna Eer khuneer dargaa tabij ajil khiigeesei kheruul bish