УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. Өмнө нь С.Ганбаатар гишүүн МАН, МАХН нэгдэхийг эрс эсэргүүцэж, хэрвээ нэгдвэл МАХН-аас гарч бие даагч гишүүн болно гэдэг байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэрбээр “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.

УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болноо" гэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2021-04-29 12:59:22
    Алиа салбадай!!
  • Бат 2021-04-29 10:17:57
    МАХН дутахгүй , Ганбаатар улс төрийн банзал гэдгээ харуулсанаас өөр зүйлгүй ёрөнхийлөгчийн сон гуульд нэр дэвиж чадаагүй тул уур нь хүрч дээ зайлуул
  • МАН-тай-МАХН гийлнэ гэж зүүдлээгүй  2021-04-29 09:35:04
    дэмжиж байна тар шалбаагнаас гарахаас өөр арга байхгүй баас хатсан ч өмхий нь арилахгүй гэж энхбаяр яма хүн байлаа улам аймаар болсон байна эрдэнэжамъан түй түй...
  • зочин 2021-04-29 09:18:36
    эрдэнэчүүдээ энэ элийгээсээ сал наадах чинь хүн мах ан 3 нам дамжлаа үнэнээр эх орныхоо төлөө гэсэн бол эр биеэрээ тэмцэх боломж бий албан тушаал горлигч
  • Иргэн 2021-04-29 08:31:32
    Ард иргэд иймэрхүү нөхдөд итгэж төр самруулах, самууруулах ажлыг нь хийлгэх юм даа
  • зочин 2021-04-29 07:00:36
    нам тараагчаас аслсан нь дээрээ. энэ хүн 2 үзүүртэй зүү л гэсэн үг .