Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. 


ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:  Урьдчилсан байдлаар унаж нас барсан гэсэн дүгнэлт хийж болохгүй.  СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэр Нэгдүгээр эмнэлгийн гадна өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт бүрэлдэхүүн очиж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Амь хохирогч 42 настай Э гэж хүн 6 давхраас унасан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт байна, амь насаа алдсан шалтгааныг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор нөхцөл байдал тодорхой болоогүй хэргийг шалгаж байгаа, задлан шинжилгээ хийгдэж мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тодорхой болно гэв. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.