ЭМЯ: Нийт 1015 шинэ тохиолдол нэмэгдэж, 37-89 насны 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг вакцины 1-р тунд 782314 хүн, 2-р тунд 298257 хүн хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт 1-р тунд 627740 хүн, 2-р тунд 283162 хүн, орон нутагт 1-р тунд 154574 хүн, 2-р тунд 15095 хүн хамрагджээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 11145 шинжилгээнээс 1015 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 34623 боллоо.  Үүнээс  18719 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 686 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 399 хүн, гэрийн тусгаарлалтаас 287 хүн гарсан.

Коронавируст халдварын улмаас таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 102 боллоо.
- 55 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 37 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 89 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 78 настай эмэгтэй  дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 89 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
 

Шинэ халдварын 1013 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 34026 болоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар нэгээр нэмэгдэж, нийт 91 боллоо. Зөөвөрлөгдсөн халдвар нэгээр нэмэгдэж, нийт 458 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол нь дөрөвдүгээр сарын 23-ний өдөр Алматагийн нислэгээр ирсэн 1 хүнээс илэрсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан юм.

Шинэ халдварын 864 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 30172 боллоо. Орон нутагт 149 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  3854 боллоо. 

  Булган аймагт 4 /91/, Сэлэнгэ аймагт 4 /382/,  Завхан аймагт 2 /228/,  Ховд аймагт 3 /222/, Архангай аймагт 2 /299/, Төв аймагт 36 /769/, Говьсүмбэр аймагт 1 /43/, Говь-Алтай аймагт 33 /33/, Өвөрхангай аймагт 11 /255/, Дундговь аймагт 1 /54/, Дархан-Уул аймагт 39 /586/, Орхон аймагт 13 /386/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4768 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 109, хүнд 437, хүндэвтэр 1590, хөнгөн 2632 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus