Чөлөөт бөхийн ''Токио-2020'' олимпийн сүүлийн эрхийн тэмцээнд 5 бөх өрсөлдөнө

 

“Токио-2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлчийн эрхийн тэмцээн 5 дугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болно. Энэхүү олимпийн эрх олгох дэлхийн сүүлчийн тэмцээнд оролцохоор манай 5 бөх, 3 дасгалжуулагч Казахстан улсад үлдэж бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тэмцээнд оролцох тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, МУ-ын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нар удирдах бөгөөд 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж,

86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар эх орноо төлөөлөн оролцоно.


МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.