Бригадын генерал цолыг 10 хүнд, хошууч генерал цолыг 3 хүнд хүртээлээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно.

Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 77 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж байна.

“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:

  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.

“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:

  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
  • ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
  • ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батсуурийн Эрдэнэбат,
  • ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.

Монгол Улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анх удаа генерал цолыг олгож байсан бөгөөд өдгөө батлан хамгаалах салбар, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2021-05-02 10:03:13
    Цэрэг нь ухээд цеереед байхад генралуудыг 5,10 нь нэмээд байдаг .Ард иргэдийг ингэж доромжилж болж бна уу ?Тэр ур хуухдээ алдсан эцэг эхчууд руу нулимж бна шдэ...
  • албан тушаалаа ашигласан гэмт хэрэгтэн г 2021-04-30 07:57:53
    Цэргийн цолны босго дэндүү намхан болжээ.13 Генерал цол бөөндөж онцгой инээдэмтэй гавъяа байгуулсан Женког албан тушаалаа ашигласан гэмт хэрэгэ
  • иргэн 2021-04-30 05:16:29
    Шууд л 13 генерал. Одон медаль, цол хэргэмийг баруун солгойгүй цацаж байна дөө. Еөк маань сонгуулиар нахичих гээд л. Хаха
  • Хэн ч биш 2021-04-30 01:44:20
    Би ТТАХаагч бхдаа тангараг өргөсөн төрийн хүн байсан. Цол хэргэм, албан тушаалыг мэднэ. Төрдөө хүндэтгэлтэй зүтгэдэг нэгэн бсан. Наад генералуудын дунд үсэг дун...
    • Хэн ч биш 2021-04-30 01:45:55
      .. үсэг дунд тоо цохиж явна гэдэг шиг нөхдүүд генерал болчихжээ. Монгол төр хулгайч мафи гадны гар хөл болжээ!!
  • o 2021-04-29 16:21:16
    Мөнгөөр төрдөг начин цолтой адил болжээ энэ ГЕНЕРАЛ цол,цэрг-н цол охидын дотоож аятай олон бж болохгүй!мэдлэг мэргэжил үгүй Хурцын зүүдэг цол арай л олширжээ!!...
  • Иргэн 2021-04-29 10:08:47
    пөөх 10 шинэ генерал бас арай арай
  • hend heregtei gej?.... 2021-04-29 07:28:55
    Jenko-g ta nar sain ajigla?....ene hyn syyliin yed yu hiigeed bnaa!!!
  • H 2021-04-29 04:48:20
    Tsereggyi general!! Deerees ni Ontsgoi bdal bas yuv dee!
  • зочин 2021-04-29 02:52:07
    Албан тушаал дагуулж олгодог цол юм байна. Албан тушаал нь өөрчлөгдсөн цэргийн аливаа цол, түүний дотор генерал цолыг тухайн хүнээс шууд хураах ёстой болох нь.
  • зочин 2021-04-29 00:21:51
    Цэрэггүй олон генералаар яах ч юм билээ, гүзээгээ дааж суниадаг нь хэд бол.
  • Иргэн 2021-04-29 00:07:12
    Бөөнджээ кккк
  • зочин 2021-04-28 22:55:36
    ЭНЭ ГЕНЕРАЛ ГЭДЭГ ЦОЛ ГУНШИН ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ УЛСАД, ОЛОН ТҮМЭНД ЛАВ ХЭРЭГТЭЙ БИШ. ХҮЙТЭН ДАЙНЫ ҮЕД Л ЦОЛ ГУНШИНД ДУРТАЙ ХҮМҮҮСТ ОЛГОДОГ БАЙВ
  • ТЭНЭГ ЖЕНКО 2021-04-28 17:17:13
    40 ХОНОГИЙН ДАРАА ХЭРЭГЖДЭГ ЗАРЛИГААР ЯАДАГ ЮМ. ЖЕНКО ГЕНЕРАЛ ЦОЛООР ТОГЛООД БАЙНА УУ
  • Зочин 2021-04-28 10:30:49
    Шоронд орох хэд байна хурааж авар уу