Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардлаа

 

Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг МҮЭ-ийн холбоо шаардлаа.


Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр тус холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: "Цар тахалтай холбоотой хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭ-ийн холбоо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийнхээ эрх ашгийг байнга хангах ёстой.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажилладаг. Эл жишгийн дагуу цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу хүргэж өгөөд ирлээ.

50-60%-ийн цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүд өнөөдөр их байгаа. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нөлөөлж байгааг хэлмээр байна.

May be an image of text

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-04-28 07:21:33
    та нар одоо ойлгооч бид ирээдүйд тэтгэвэрт гарах гэж л шимтгэл төлдөг ахиухан тэтгэвэр авмаар байна монгол хүний дундач нас өсөж байгаа өөр замгүй
  • Тэмцэгч 2021-04-28 06:27:44
    Маш зөв цуцлахгүй бол орон даяар тэмцэл өрнүүлэх болохгүй бол ЗГ-г огцортол тэмц