ЭМЯ: Нийт 1171 тохиолдол нэмэгдэж, 47-87 насны 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 11381 шинжилгээнээс 1171 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 32437 боллоо.  Үүнээс  18033 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 490 хүн эдгэрч гарсан байна.  Эмнэлгээс 346 хүн, гэрийн тусгаарлалтаас 144 хүн гарсан.

Коронавируст халдварын улмаас есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 97 боллоо.
- 55 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 84 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 47 настай эрэгтэй  дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
71 настай эрэгтэй онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 87 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 58 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 56 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 77 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
 

Шинэ халдварын 1164 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 33013 болоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар нэгээр нэмэгдэж, нийт 90 боллоо. Зөөвөрлөгдсөн халдвар 6-аар нэмэгдэж, нийт 457 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол нь дөрөвдүгээр сарын 23-ний өдөр Алматагийн нислэгээр ирсэн 6 хүнээс илэрсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан юм.

Шинэ халдварын 1092 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 29308 боллоо. Орон нутагт 72 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  3705 боллоо. 

 Хөвсгөл аймагт 1 /67/,  Булган аймагт 3 87/, Сэлэнгэ аймагт 5 /378/,   Ховд аймагт 2 /219/, Архангай аймагт 4 /297/, Төв аймагт 26 /733/, Дорнод аймагт 4 /35/, Сүхбаатар аймагт 8 /166/,  Дархан-Уул аймагт 6 /547/, Орхон аймагт 13 /373/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4703 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 103, хүнд 406, хүндэвтэр 1559, хөнгөн 2635 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus