Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ Хүчилтөрөгч дамжуулах төвийг өргөтгөх, хүртээмжийг нэмэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих шийдвэр гаргасан. Одоогоор ХӨСҮТ-ийн Хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, зөөвөрлөдөг. Үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон "Ковид-19"-ийн  эмчилгээний өрөөнд шууд дамжуулах, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломж бүрдэнэ. Үйлдвэр  ХБНГУ-ын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч цахилгааны болон хийн холболтуудыг хийж байна. Энэ долоо хоногт туршилт хийж ажиллагааг нь жигдрүүлнэ гэв.
 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эмч 2021-04-28 07:05:49
    Тэр Сарангэрэл, Нямхүү нар юугаа хийж байсан юм, хүмүүс зөндөө үхэж хохирсны дараа хийж эхэлдэг
  • S.S 2021-04-27 09:34:24
    150мРа даралттай баллон гэж байх уу? 1529.5 кг/см2 даралт шүү дээ. Наад мэдээгээ тодруулж зөв болгоорой !!!!!!!!