Автобусаар зорчих бол бичиг баримтаа биедээ авч явах ёстой

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн.

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байна. Түүнчлэн дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна. Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганбат 2021-04-26 14:24:46
    Юу хийгээд л илүү харж билүү долоогоод дэмий тэнэцгээгээд байдаг юм бэ
  • зочин 2021-04-26 09:33:20
    Хүнээсээ илүү автобус явуулах юм жирийн үетэй ялгаа юун. Хөдөлгөөн ихэсч таараа.