
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 18-нд зам тээврийн ноцтой осол гаргаж, ГССҮТ-д хүргэгдсэн. Тодруулбал ХУД-ийн хоёрдугаар хороонд байрлах АПУ компанийн зүүн хойд уулзварт 6.-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан тина маркийн автомашин приус маркийн автомашиныг шүргэн замын хашлага давж явган хүний зам руу орон хашаа мөргөөд зогссон байна. Ослын улмаас автомашин шатаж Онцгой байдлын албан хаагчид ирж галыг унтраажээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өндөр хэмжээний согтолттой байсан бөгөөд хэрэг гарах үеийн камерын билэг нь олон нийтийн сүлжээнд тавигдаж байсан юм.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ.
Оллоо.мн