Ангийн даргын зовлон барагдахгүй нь
Намрын дунд сарын шинийн 17-ныг билэгт сайн өдөр хэмээж монголчууд бид найр хуримаа хийдэг уламжлалтай. Энэ өдөр хэн нэгнийх нь хурим болбол ажлаа зохицуулаад очиж баяр хүргэхийг хүн бүр хүснэ.

Тэр ч утгаар өнгөрсөн баасан гарагт эрхэм ги­шүүд ч мөн найрлаад завгүй явсан бололтой.Тод­­руулбал, УИХ-ын чуул­ганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанд ангийн дарга алхаа барьчихсан “Манайхан ийм гоомой зүйл хийхгүй шүү. Энэ ирцээр санал хураавал хуу­лийн төсөл буцлаа. Өргөн барьсан хуулийн төсөл чинь уначихвал Засгийн газар уйлахгүй шүү” хэмээж ги­шүүдийг хуралдаа суухыг уриалсан.

Гэвч гишүү­дийн дийлэнх нь картаа шур­гуулчихаад найр ху­римын хүндтэй зочин бо­лоод алга болчихож. Ша­варт уна­сан шарын эзэн гэгчээр З.Энхболд дарга л суудалдаа суусаар “Н.Энх­болд ги­шүү­нээс бусад нь албан ёсоор чөлөө аваагүй шүү” хэмээн шазуур зууж хараг­дана лээ. Ангийн даргын зовлон ч барагдахгүй юм аа.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.