Нийтийн тээврийн үйлчилгээнд 244 хүн хяналт тавин ажиллаж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Мөн нийтийн тээврээр зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд  хөдөлгөөнт болон суурин 17 байршилд  Авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 175 шалгагч ажиллаж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж буй юм.


 

Мөн 98 чиглэлд иргэдэд үйлчилж байгаа 759 автобусанд ариутгал, халваргүйжүүлэлт тогтмол хийж, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.