Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.

Улаанбаатар 24,242

Архангай 258

Баян-Өлгий 5

Баянхонгор 81

Булган 74

Говьсүмбэр 37

Дархан-Уул 437

Дорноговь 59

Дорнод 22

Дундговь 39

Завхан 129

Орхон 336

Өвөрхангай 208

Сүхбаатар 143

Сэлэнгэ 361

Төв 606

Увс 26

Ховд 197

Хөвсгөл 62

Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

                                                                                                                                                    Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • туршлага гэдэг бловсорсон чадвар 2021-04-25 07:30:17
    энэ хүнд үед дадлагажигч түшмэлүүд хэрэггүй л дээ үнэхээр туршлага гэж маш том чадвар дутагдаж байна жь:Энх-Амгалан сайдыг хар энэ сайдуудаас хамаагүй илүүбайна...
  •  2021-04-25 02:06:06
    Урагшгүй ноён албатуудаа соль гэж эрт олон хүн хашгирч хэлсэн дээ
  • Бат 2021-04-24 00:42:47
    Одоо үр дүнтэй болгох хэрэгтэй өчигдөр телевизээр TB-8 эргүүлд гарч байгаа ажилтан хүнээс бичиг баримт үзсэнийг бууутгаж байсан тэгээд яаж үр дүнтэй болгох гэж...
    • ! 2021-04-24 01:29:18
      Машины тоо ч яахав, цөөрөх нь цөөрч, харин явган хүмүүс хонь мал шиг бэлчиж байгааг багасгах хэрэгтэй байна шүү!!! Автобусаар дүүрэн хүн!!!
  • ? 2021-04-23 11:35:57
    25-нд хөл хориог цуцалбал хайран 15 хоногийн хорио маань хий дэмий үр дүнгүй болох шинжтэй тул сунгахаас өөр яах билээ?