ЭМЯ: Нийт 1264 тохиолдол нэмэгдэж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 10109 шинжилгээнээс 1264 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 27956 боллоо.  Үүнээс  14258 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 486 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 69 боллоо.
- 66 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд онош батлагдаж,  тухайн өдрөө эмнэлэгт хэвтсэн боловч коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 57 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 94 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 81 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 60 настай эрэгтэй хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 56 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 62 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа

Шинэ халдварын 1263 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 27377 болоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдэж нийт 86 боллоо.

Шинэ халдварын 1103 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 24244 боллоо. Орон нутагт 160 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  3133 боллоо.  Хөвсгөл аймагт 1 /62/, Сэлэнгэ аймагт 3 /361/,  Завхан аймагт 49 /129/,  Булган аймагт 1 /74/, Хэнтий аймагт 1 /53/,  Ховд аймагт 4 /197/, Архангай аймагт 3 /258/, Төв аймагт 36 /606/, Өвөрхангай аймагт 13 /208/,  Дундговь аймагт 4 /39/, Дархан-Уул аймагт 30 /437/, Орхон аймагт 15 /336/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4127 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 64, хүнд 351, хүндэвтэр 1374, хөнгөн 2338 хүн байна.

Гэрийн ажиглалтад 6763 хүн байна. Мөн тандалт судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа 2700 хүн байна. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus