Улсын дээд шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны  өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. 

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН тар 2021-04-26 03:04:38
    Ерөнхийлөгчийн захирамжийг биелүүлэхгүй саад учруулсан Дээд Шүүхийнхэнийг бүгдийг нэн даруй халах хэрэгтэй. Захирамжийг шүүх хэлэлцэх эрх Дээд Шүүхэд байхгүй
  • өөр шалтаг олдоогүй юу  2021-04-25 08:07:56
    үнэхээр инээдтэй юм шүүх ингэж ялзархаар бид юунд найдах вэ сахил хүртээд шал дорджээ та бүхнийг ард түмэн шоолж байна хууль өөрчлөх АН Ер-ч рүү дайрхад ямар ш...
  • ХУУЛЬЧ  2021-04-24 04:46:58
    ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ ЙИМ АСУУДАЛД ГЭНЭДЭХГҮЙ БИЗ ,,,,,
  • Батжаа 2021-04-24 01:45:44
    Шүүр засаглал зөв хариулт өглөө.
  • иргэн 2021-04-23 23:12:40
    Шүүгчид ээ, хуулиар хүлээсэн ажлаа хийгээчээ. Үндсэн хууиар олгогдсон шүүхийн бие даасан, хараат бус үйл ажиллагаагаа олон нийтэд харуулмаар байна.
  •  2021-04-23 03:37:13
    ухаан сөхөөгүй байгаа юм байна даа. Эрлэг таалчаасай муу хогийг. Азийн Чоно архины спиртийг энэ нийлүүлсэн байх шүү.
  • Nnnnn 2021-04-23 03:14:51
    Battulgiig duguilsandaa haramsaj baina. Baharhaj bayarlamaar zuul 4 jild hiisengui, tsul oshoo horsol
  • зочин 2021-04-23 02:55:20
    МОНГОЛЧУУД БИД ХЭНИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРГАЧИХАВ АА ИРЭХ СОНГУУЛИАР ХЭНИЙГ ГАРГАХАА БОД, ДАХИН ДАХИН БОДОЦГООЁ. ОДОО БҮР ЕРТӨНЦИЙН ДООГ БОЛОХ НЬ
  • Зочин 2021-04-23 02:38:00
    ХАРАНХУЙ БҮДҮҮЛГЭЭС ӨНӨӨГИЙН ӨНДӨРЛӨГТ НЭН БАРТААТ ЗАМЫГ ТУУЛЖ ХҮРГЭСЭН, ЭНЭ УЛСЫН 100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОХОЙЛСОН МАН-ЫГ ХЭН ДУРТАЙ НЬ ӨӨЛЖ ЗАМААСАА ЗАЙЛУУЛЖ Ч...
  • U 2021-04-23 02:28:57
    Jenko odoo ingej khyykhed nokhoin doog bolokhoo bolio! Ondoroos 1 khazzisan bol zogsookh bolomjgyi! Jam yumdaa! Singa gaas ongots zakhialakh kheregtei dee!
  • иргэн 2021-04-23 01:33:28
    Тэр ямар хамаатай юм? Ерөнхийлөгч очно гэж байхад зүгээр цуглар! Зарлиг хүлээж ав! Даалгавар гүйцэтгэ!
  • Иргэн 2021-04-23 01:32:55
    МАН-н хязгааргүйд хязгаар бас бдгий нохой залиа хэрэгмаа ! Сөнөж тарах болохоороо хязгаар тогтоож гэнэ 3-р сарынн нэгэнд Намын баяр-Эх орончидын өдөр хэмээн ....