Тусгай илтгэгчид А.Навальныйг өөр УЛСАД эмчлүүлэхийг уриалжээ

НҮБ-ын тусгай илтгэгчид ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Александр Навальныйг түүнд хурдан эмчилгээ хийлгэх зорилгоор гадаад орон руу шилжүүлэхийг мэдэгдсэн байна. Тэд “Бид ОХУ-ын эрх баригчдад Александр Навальныйг түүний хувийн эмчид үзүүлэх боломжийг баталгаажуулах, өнгөрсөн жилийн наймдугаар сард хийсэн шиг эмчид яаралтай үзүүлэхийн тулд өөр орон руу шилжүүлэхийг хүсч байна” гэж  мэдэгдэлдээ дурджээ. Мөн тэдний мэдээлснээр түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн ч Александр Навальный эмнэлгийн тусламж аваагүй хэвээр байна. Тиймээс түүний бөөр гэмтэх, зүрхний шигдээс болох эрсдэл тулгарч байгаа аж. Мөн НҮБ-ын мэргэжилтнүүд нэг байгууллагын олон улсын дүрэм журамд нийцэхгүй эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцаа, хүчирхийлэл, доромжлол гэж тооцож болох улс төрийн нөхцлөө хадгалсан хэвээр байна гэж үзсэн байна.

Түүнээс гадна сөрөг хүчний удирдагчийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь ОХУ-ын хүлээсэн үүрэг хариуцлага болохыг онцолжээ. Александр Навальныйг өөр орон руу шилжүүлж эмчлүүлэхийг уриалсан НҮБ-ын тусгай илтгэгчдийн захидалд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тусгай илтгэг Ирен Хан,  хүмүүнлэг бус, эрүү шүүлт, бусад харгис харилцааны талаар асуудал хариуцсан  тусгай илтгэгч Нильс Мелзер, шүүхээс гадуур цаазаар гүйцэтгэх ажиллагааны асуудал хариуцсан тусгай илтгэгч Тидбалл Бинз гэсэн тусгай төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Мөн энэ сарын 21-нд ОХУ-ын иргэдийг хамгаалагч Татьяна Москолкова “ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас сөрөг хүчний удирдагч Александр Навальныйд эмнэлгийн тусламж үзүүлэх боломж нөхцлийн талаар судлах талаар хүсэлт тавьжээ. Мөн дөрвөн эмч сөрөг хүчний удирдагчид энэ сарын 20-нд үзлэг хийсэн гэж мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар Александр Навальный зохих эмчилгээг хийлгэж байгаагаас гадна өөрөө зөвшөөрснөөр тэжээлийн ийлдэс өгч байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гг 2021-04-28 06:33:51
    Гаднаас мөнгө авч жагсаал цуглаан хийлэг , эх орноосоо урвагч нөхөр ...
  • Mongoloo 2021-04-23 12:18:02
    Бас нэг эх ороноосоо урвагч