Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Монгол Улсын Дээд шүүхэд очиж, нийт шүүгчидтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо.

2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН тар 2021-04-26 04:02:48
    Дээд Шүүх элдэв шалтаг хэлэх ёсгүй МАН-ыг татан буулгасаныг шууд зарлах ёстой. МАН төр засаг биш зүгээр олон нийтийн байгууллага учраас төртэй хутгалдах ёсгүй
  • Паа 2021-04-23 09:50:30
    Ёстой сайхан гар юм аа. Аргаггүй мөнгөтэй болохоор ингэдэг юм болов уу.
  • иргэн 2021-04-22 22:51:35
    Зүйл бүрээр хууль зөрчиж МАН-ыг өдөж байгаад импичмент явуулаад хэлмэгдсэн хүн болж үймээн үүсгэх, дараа нь гадагш зугтах санаатай байх
  • zochin 2021-04-22 12:55:58
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙГӨӨ БУС МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ҮҮНИЙГ ХИЙЖ БАЙГААГ МОНГОЛЧУУДАА ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯЛНА.
  • Зочин 2021-04-22 11:32:59
    Энэ боовон чихтэй хулгайчаас хурдан салах юмсан.
  • Мнг 2021-04-22 10:42:21
    Одоо болио миний хөгшин одоо бөх хүн шиг тахимаа өг
  • зочин 2021-04-22 09:57:07
    Ерөнхийлөгчийг зөв зөв үнэхээр ажилаа хийж чадаж байна шүү
  • Галзуу 2021-04-22 09:39:01
    Энэ хүн чинь ерөнхийлөгч биш жинхэнэ ноён солиот болжээ. Дөрвөн жил, болоо юм биш үү.