Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах санал гаргалаа

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 25-ний өдрийг хүртэл хөл хорио тогтоосон. Хэдий хатуу хөл хорио тогтоосон ч хүний хөл хөдөлгөөн огт буурахгүй, хөл хорионы өдрүүдэд халдварын тоо буурахгүй, нас баралт өдөр бүр нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хорионы хугацааг 7-14 хоногоор сунгах саналыг ЭМЯ-наас гаргасан байна. Уг саналыг өнөөдөр УОК-ын хуралдаанаар хэлэлцэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх юм. 
 

Мөн хөл хориог сунгах эсэхтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр: Анхнаасаа ХӨСҮТ болон ЭМЯ хөл хориог 28 хоног  байх ёстой гэж үзсэн. 28 хоног нь коронавирусийн халдварын 2 удаагийн нууц үе өнгөрнө гэсэн үндэслэлээр ийм санал тавьсан. Мөн өдөрт гарч байгаа тохиолдлын тоо хэд дахин нэмэгдэж өндөр гарч байна. Тархалтын оргил үеэсээ хойш 14-21 хоногийн дараа гол хүндрэлүүд гардаг. Өөрөөр хэлбэл тэр үед эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ, нас баралт нэмэгдэнэ, хүнд нэн хүндээр өвчилж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Энэ бүгдийг тооцоолсны үндсэн дээр хөл хорио тавих хоногийг тооцсон.  Засгийн газар аж ахуй нэгж иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан хөл хориог 14 хоногоор тогтоосон. Шууд өнөөдөр сунгаад хөл хорио тогтооно гэж ойлгож болохгүй нөхцөл байдлыг тооцоолж, нөхцөл байдалтай уялдуулж хөл хорио тогтоох саналыг УОК болон ЗГ-т оруулна гэсэн юм.

Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus