Вакцинжуулалтын явуулын цэг ажиллана

 

Нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ.

Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид, иргэдэд тухтай байдлаар бүрэн тохижуулжээ.

Өнөөдөр Шадар сайд явуулын цэг байдлаар ажиллах эдгээр автобусуудын бэлэн байдлыг шалгаж, Зорчигч тээвэр нэгтгэл баазад ажиллалаа. Явуулын цэг нь вакцинжуулалт хийхээс гадна вакцинд хамрагдсан иргэдийг зөөвөрлөх байдлаар ажиллах юм.

Явуулын цэгийн автобусуудыг нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн хариуцаж ажиллана. Дүүргүүдийн хүн ам ихтэй хэсэгт болон алслагдсан хороодуудад вакцинжуулалтын цэг очиж ажиллана.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus