Э.Сүхбат, А.Хулан нар Залуучуудын дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа

Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. Тэднээс тэмцээний долоо дахь өдөр Алтанбекийн Хулан, Энхзоригтийн Сүхбат нар шагналын тавцанд гарах болзлоо хангаад цаашид медалийн өнгөө өөрчлөх тулааныг хийхээр боллоо.

Өчигдөр тэмцээний долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн 51кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Алтанбекийн Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарсан байна.

Э.Сүхбат нь хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан нь ОХУ-ын Валерия Линьковатай нударга зөрүүлнэ. Эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдана. Тэмцээнийг доорх линкээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

May be an image of 3 people, people standing and indoor

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.