''Геологи бидний амьдралд'' сэдэвт гар зургийн уралдааныг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна

Багачууд, дүү нар аа!
Та бүхэн байгалийн шинжлэх ухааныг сонирхдог уу?
Түүний дотроос биднийг хүрээлэн орших сав ертөнцийг судалдаг геологийн шинжлэх ухааны тухай юу мэдэх вэ?

Монголын Геологийн холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-9-р ангийн сурагчдын дунд “ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдааныг “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Геологийн шинжлэх ухааныг Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад сурталчлан таниулах, байгаль дэлхийгээ судлан шинжлэх, танин мэдэх хүсэл сонирхлыг бий болгох. Хүн ба байгалийн зохистой харилцааг ойлгуулах, Эх орноороо бахархах, хайрлан хамгаалахад оршино.

ГАР ЗУРАГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл.

УРАЛДААНЫ ШААРДЛАГА: Уралдаанд оролцогчид А3 эсвэл А4 хэмжээтэй цаасан дээр “#ГЕОЛОГИ_БИДНИЙ_АМЬДРАЛД”  сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж, будаж (усан будаг, өнгийн харандаа, гуашь) тус уралдаанд оролцоно.

ГАР ЗУРАГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Монголын Геологийн Холбооны [email protected] хаягаар хүлээн авна. Уралдаанд оролцох бүтээлээ чанарын өндөр түвшинд фото зургийг авах, эсвэл сканнердаж илгээнэ.

УРАЛДААНЫ ДҮНГ ЗАРЛАХ: Гар зургийн уралдааны дүнг 2021 оны 05 сарын 28-ны өдөр зарлаж, шалгарсан бүтээлүүдийг Монголын Геологийн Холбооны албан ёсны цахим хуудас /www.geosociety.mn/, фэйсбүүк хуудас (Монголын Геологийн Холбоо)-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ: I байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
                                              II байр: 400,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
                                              III байр: 300,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
                                              Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч)

Зохион байгуулах, шалгаруулах комисс Утас: 99072540 Т.Гансайхан

Монголын Геологийн Холбоо

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.