Н.Энхбаяр: Би Монголын ард түмэнд өртэй
Монгол Улсын Ерөн­хийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан цор ганц улстөрч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гарагийн 22:30 цагт олон улсын “Чингис хаан” нисэх буу­далд эхнэр О.Цолмонгийн хамт бууж, хүлээн тоссон сэтгүүлчид, намын журмын нөхдөдөө сэтгэл зүрхэндээ агуулж явсан үгээ анх түрүүн дуулгасан юм.

Нэгэн цагт Энэтхэг улсад эхнэрийн хамт зочлоход тухайн цагийн Энэтхэгийн хэвлэлээр “Төв Азийн хам­гийн царайлаг хатагтай” хэмээн Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн тухай бичиж байв.

Харин долоон жилийн дараа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан хоёрын царай тааруухан байв.
Н.Энхбаяр хорихоос суллагдсаныхаа дараа БНСУ-ыг зориод бараг жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү эх орондоо ирж байгаа юм. Эмчилгээнд явахдаа түүний бие ихэд ядарч, турж эцэн “жингийн алдагдал, эсийн задрал” гэсэн оноштой байсан.

Биднийг нисэх буудалд очиход түүний хүү Э.Батшугар болон намын нөхөд, ойр дотныхон нь түүнийг угтаж авахаар нисэх онгоцны буудлын VIP танхимын үүдээр дүүрсэн байлаа. Удалгүй Н.Энхбаяр эхнэрийн хамт гарч ирж, хэвлэл мэдээллийнхэн ч бүчин авч дор бүрнээ асуулт тавьцгаасан.

-Та сайн явж ирэв үү. Монгол нутгаа санав уу?

-Сайн явж ирлээ.Эх орон элгэн садан монгол­чуудаа үнэхээр их саналаа. Хамгийн гол нь монгол хүнээ, та нарыгаа маш их санаж бэтгэрсээр ирлээ.

-Таны биеийн бай­дал ямар байгаа вэ, эмчилгээгээ дууссан уу?

-Би одоо эмчлүүлж бай­гаа. Эмчилгээнээсээ чөлөө аваад ирлээ. Биеийн байдал дээрдэж байна. Гэхдээ яаж ч бодсон хуучны Энхбаяр яаж байх вэ дээ.

-Та нутагтаа удах уу. Одоо ямар нэгэн айдас түг­шүүр байна уу?

-Тодорхой хугацаагаар байж байгаад эргээд эмчил­гээндээ явна аа. Угаасаа айх гэдэг юм аль хэдийнэ алга болсон шүү дээ, миний хувьд. Эд нар одоо намайг яах юм. Барих уу, хорих уу, алах уу. Би үнэндээ юунаас ч айхгүй байна. Харин хамгийн сайхан сэтгэгдэлтэй байна. Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй. Хэн нэгэнд гомдоогүй ээ. Хол байхад бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Энд байхаар тэр ч болохгүй юм шиг, энэ ч болохгүй юм шиг санагддаг үе байсан. Гэтэл хүний газарт эмчлүүлээд байж байхад энд байгаа хүн бүр маань сайхан санагдаж байлаа. Ер нь тэгээд тэнд байхдаа монголчуудаа маш их саналаа. Монголчууд маань ямар ч солонгос, хятад хүнээс илүү сайхан ажиллаж амьдарч чадна. Ард түмэн, улс орноо хяз­гааргүй их саналаа. Мон­голын салхи, өөр хаана ч байхгүй ийм сайхан цэвэр агаараа саналаа. Одоо миний өмнө зогсоод асуулт тавьж байгаа та нарыгаа их саналаа даа.

-Таныг ирэхээс өмнө Солонгосын хэвлэл мэ­дээл­лээр иргэншлээ солих гэж байгаа талаар мэдээлж, энд багагүй шуугиан боллоо?

-Тэр бол ямар ч эрүүл саруул ухаантай хүний санаанд байж боломгүй зүйл. Тийм учраас би тийм зүйл ярьж та бүхнийхээ цаг завыг гарздаад яах вэ. Яаж тийм юм байх вэ дээ. Би Монголын ард түмэн та бүгдийнхээ буянаар Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь ажиллаж үзсэн ганц хүн. Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байсан хүн тийм яриа гаргах, тэр ярианд нэр нь гарах эрх байдаггүй юм. Энэ асуудлыг би маш нарийн эцэслэн шалгуулах болно. Хэн санхүүжүүлэв, хэн хийв гэдгийг эцэслэн шалгаж ард түмэндээ мэдээлнэ.

Эхний байдлаар Солон­госын хэвлэл мэдээл­лийнх­нээс лавлахад, Мон­голоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Тэгэхээр ма­най монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн нь тодорхой. Яагаад тийм мэдээлэл өгснийг мэдэхгүй. Гэхдээ улс­төрийн өрсөлдөгч, Мон­гол Улсын иргэнийг энэ байдлаар улстөрийн “үхдэл” болгож замаасаа зайлуулна гэж бодож байгаа бол маш том эндүүрэл гэдгийг л хэл­чихье. Солонгосуудын дунд монголчууд маань жаа­хан ичмээр байдалд орлоо.

-Танд дахиад эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд байгаа?

-Монголчууд минь ээ, ингээд л дандаа Эрүү­гийн хэрэг яриад байх хэрэггүй ээ. Яах вэ хэвлэл мэдээллийнхэн та бүгдэд бол сонин байх л даа. Миний хувьд ард түмэнтэйгээ л сайхан уул­заж байгаадаа их баяртай байна. Эрүүгийн хэргийн хувьд буруу зүйл хийсэн юм байхгүй л дээ.Тэгээд ч эрх баригчид одоо ямар ч асуудлаар буруутгаж чадахгүй гэд­гийг хэлье. Одоо надад айх шалтгаан юу ч байхгүй.

-Таны эмчилгээ цааш­даа хэр удаан үргэлжлэх бол?

-Тэрийг би хэлж мэ­дэхгүй байна. Эмч нар л мэднэ шүү дээ. Гэхдээ одоо Энхбаяр гэдэг ганц хүний аминаас илүү Монголын ард түмний амьдрал чухал шүү. Яагаад гэвэл энд би эцсийн амьсгалаа татах болно. Үр хүүхдүүдийн минь амьдрал энд л үргэлжилнэ.

-Засгийн газрын бүт­цийн асуудлаар намын­хантайгаа ярилцах уу?

-Намынхан маань миний саналыг сонсох байлгүй дээ. Ер нь Монгол Улс маань бусдаас доор орохгүй л хөгжих ёстой. Өнөөдрийн төр барьж байгаа улсууд, төр бариагүй улсууд бүгдээрээ л нэгдсэн нэ­гэн зорилготойгоор зүт­гэх хэрэгтэй. Надад турш­лага, мэдлэг бүгд бий. Хэрвээ Энхбаяр гэдэг хүний туршлага, мэд­лэгийг ашиглая, энэ хүн Монголын төрд хэрэгтэй гэвэл би чадлаараа зүт­гэнэ. Харин за энэ ч яах вэ дээ гэж хандвал би заавал гуйж гүйхгүй. Одоо ажиллаж байгаа засгийг харвал алдаа дутагдал их байна. Төрийг ингэж засаглаж, ард түмний аж байдал, амьдралыг шийддэггүй л дээ.

-Та хэзээнээс улстөрд эргэн орж, өнөөдрийн эрх баригчдын эсрэг ажиллаж эхлэх вэ?

-Яг одоо хэлэхэд хэцүү асуулт байна. Ми­ний бие тааруухан бай­на. Эмч нарын хяналтад байгаа. Одоо ч бие чич­рээд хэцүүхэн л байна. Гэхдээ нэг л юмыг ард түмэн минь ойлгох хэрэгтэй. Н.Энхбаяр гэдэг хүн эргээд босно, хоёр хөл дээрээ бат зогсоно гэдгийг. За одоохондоо ийм л байна даа.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-10-16 00:15:07
    Яасан их сандарч байхийм бэ? Энхбаяраас айгаад байгаа юм биш үү найзуудаа
    202.179.18.8
    Мэдэгдсэн Хариулах
  • gannara 2014-10-15 08:35:45
    hunii unergui amitan tendee shingechihgui yasan yum odoo yamar hor nairuulah geed bna. ard tumnii neriig bitgii barij hudlaa yariad bai
    202.179.10.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-14 14:42:05
    Vneheer ard tvmnii toloo yum khiine gej bodoj bgaa bol Khalh golii sav gazriig zarsan barimtiig il bolgoj ogohod gar bie ooroltsono uu?
    96.25.135.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-14 06:22:25
    манай хэдхэн монгол яасан ядуухан сэтгэлгээтэй юм бэ? хэдэн хэсэг болон хуваагдаад хэн нэгийгээ муулж байвал кайф авч байдаг Юм хийсэн хүн болгоныг ингэж доошин хийгээд байвал Хэн юм хийж эх орон яаж хөгжих юм бэ? идлээ уулаа гээд үхчих гээд байгаа энэ хүмүүс эх орондоо юу хийсэн болоод худлаа үнэнч дүр гаргадаг юм цагаа тулвал хамгийн түрүүнд та эх орноосоо урвах хүмүүс
    103.10.20.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-14 02:09:57
    ХУДЛАА ХУЦАЛГҮЙ АВИЛГА, ЛУЙВРААР ОЛСОН МӨНГӨӨ БУЦААГААД ӨГ, ТЭГЭЭД Л ШҮҮХЭЭР ЯВАХ ХЭРЭГГҮЙ ШД, УЛС, АРД ТҮМНЭЭС ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭЭД Л ТӨЛЖ, ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХАД Л ОДОО ҮЕД ОЛОН ЖИЛЭЭР ХОРИОД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН ШД, АМААРАА ЯРЬЖ, ХУДЛАА ДҮР ЭСГЭХЭЭ БОЛЬ
    103.9.90.232
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-10-14 02:08:45
    Н.Энхбаяр Монголчуудад, надад маш их өртэй. Яагаад гэвэл энэ хүний эрдэм мэдлэг, эх орноо гэсэн халуун сэтгэл, ажлын их туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр төр нь монголын ард түмний өмч юм. Үүнийгээ монголын ард түмэнд төлж өг. Эрүүл саруул бол эрч хүчтэй ажил, өрөө төл, эрүүл энхийг хүсье
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Арвин 2014-10-14 01:41:12
    ХАРИН Ч НАСААРАА ТӨДИЙГҮЙ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТӨЛЖ БАРАХГҮЙ ӨРТЭЙ БАЙХ ШҮҮ, НӨХӨР МИНЬ ЧИ!!!!
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • rtrwetretw 2014-10-14 00:29:11
    amjilt huse tana namin said nar muu ajil hij baigaa tedenteegee hariutslag tootsoh heregtee
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • kim 2014-10-13 15:12:48
    Enkhbayar manai irgen bolii gej khvseltee ugcun ch bid zuvshuurukhguu
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-13 14:01:10
    Хогийн лалар ямар нүүрээрээ ингэж шааж байнаа fuck
    103.229.123.185
    Мэдэгдсэн Хариулах
  • husam husmam 2014-10-13 13:43:52
    husmaa haramlasan golog aytai yumnuud ENHBAYR-aas yasan ih aij sandarcumh baih yum be dee .
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2014-10-13 12:37:33
    Хөл дээрээ босох хэрэгтэй! зөв
    103.229.123.119
    Мэдэгдсэн Хариулах
    • жинхэн монгол 2014-10-13 15:18:22
      Зөв шүү хөл дээрээ босоод монголчуудад өрөө төл. Тэгвэл монгол улс шууд азийн бар. Бар биш юмаа гэхэд бамбар болно.
      27.123.214.113
      Мэдэгдсэн Хариулах
  • м 2014-10-13 10:34:25
    луйварчин энхбаяр пизда шээс гэдэг нөхөр бас ямар гай тарихаар ирэв зайл Монголоос минь
    103.29.144.12
    Мэдэгдсэн Хариулах
    • Дорж 2014-10-15 07:34:35
      Юу ярьж байгагаа мэдэхгүй, хэний өгсөн өгөөдинд амьсгал чинь дахцаж байна? Чамд хүнд луйьардуулах вс бгаа вм уу?????
      182.160.32.243
      Мэдэгдсэн Хариулах
    • Gana 2014-10-15 02:57:21
      ene neg sneesnii snavxruu yasan ix sandarcn baixiin,xenteigee ymar lyuvart oroltson bolood Enxbayr irexees omdondoo dusaagaad yvaa ym boldoo.iim sneesee dusaax ymnuud er ni olon baigaa bololtoi ymaa.kk.kk
      203.194.114.152
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-13 08:30:33
    iim uls turchidtei erunhiilugch saidtai bas mahan tolgoit ard irgedtei baihad mongol hugjinuuu estoi gonj hehe
    124.158.92.11
    Мэдэгдсэн Хариулах
  • DEGEE 2014-10-13 06:56:24
    Mongol hyn jinhen MGL chanar gej bauhgyu boljdee huurhuu yandaa,Amid deer bue buenee haurla hymyysee!!!
    106.170.3.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2014-10-13 06:46:48
    Yun lider vee, yun nam bee? Mongolchuud uursdee hun tahin shutej hugjihgui bn shuu dee. Ene namuud, uls turchid ard tumend uilchleh yostoi, tsag tsagaaraa bdgiig uhaaraachee, booluudaa.
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Гамбар 2014-10-13 06:42:16
    Ард түмнээрээ 20 жил тэжээлгэсэн Энхбаяр төлж чадахгүй болоод л Солонгосд нуугдаад байгаа юм шүү дэн
    202.179.20.161
    Мэдэгдсэн Хариулах
    • жирийн иргэн 2014-10-15 00:54:22
      Өнгөрсөн цаг хугацаа, түүхээ мэдэхгүйв өнөөдрөөр амьсгалж яваа, Гамбар мэтийн гамбирууд, г хоосон толгойтнууд л ингэж хуцаж байгаа юм даав Энхбаяр ерөнхийлөгчийн хийж бүтээсэн, эрдэм оюун бүгдээс нь чи гударсан вүлдэгдлийг нь одоо ч чи долоогоод байж байна.в Унш судал, мэд тархиах хөгжүүлв Үнэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Аливаа юманд хэмжээ гэж байдаг юмв
      103.242.47.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Амжилт 2014-10-13 06:41:04
    Дэмжиж байна. Нэг ч болтугай лидер ирлээ. Тэгэхгүй бол дандаа худлаа бөөрөнхийлсөн жижигхэн хүзүүтэнгүүд. Тэр Батүүл цэцэг тарьсан гэж байгаа нөхөр цаашаа шүү. Өнөөдөр манай эдийн засаг ямар байдалд хүрцэн байгааг харж олж чадахгүй байж, цэцэг ярьж суух гэж. Өнөөдөр ард түмэн үнэндээ амьдралын түвшин нь дордсон байна гэж байна. Хуучин 300 мянган төгрөгний цалинтай хүн хоол ундаа ямар ч л байсан болгодог байсан бол одоо нохойн хоолоор хооллохоос өөр замгүй болцон байна. Хуучин ханш унаагүй байхад монгол хүн 1 сая төгрөгний цалин авахад Солонгосд ажиллаж байгаа хүмүүсээс дутахааргүй авдаг байсан бол одоо тэр 1 сая төгрөг чинь юу ч биш болоод байна. Тэр Бат-Үүл болон Одоогийн ЗГ-т талархаад байгаа хүмүүс гуйлгачин болсоныхоо л дараа ухаарах байхдаа.
    182.160.35.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-13 05:57:48
    Enkhbayar bol unendee odoogiin zasgiin nuhdiin derged bol tom amitan shu de. Ene hun shig lider mongold heregtei. Bod l doo shorond ch hiij uzlee unendee numur nuulug ni diildehgui bna shu.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
    • Дорж 2014-10-15 07:38:32
      Одоо энэ засгийн газарт байгаа өрөвдмөөр амьтад Н. ийн нэрийг нь сонсоод өмдөндөө хүндэрч бгаа юм биш үү?????
      182.160.32.243
      Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-10-13 05:03:00
    Tiimshuu chi mash ih ortei!!!!!!!!!!!
    103.229.121.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-13 04:46:43
    ХЭДЭН ТӨРӨЛДӨӨ ӨРТЭЙ, АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХУЛГАЙ БҮХ МУУ МУУХАЙГ БИЙ БОЛГОЖ ТӨР ТҮМНЭЭ БУЗАРЛАСАН ХҮН ШҮҮ ЧИ,, ИЛЧЛЭЭЧ ОДОО БҮГДИЙГ НЬ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА ШҮҮ
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
    • Жирийн иргэн 2014-10-15 01:07:23
      ХӨӨРХИЙ ДӨӨ.... ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХИЙГЭЭ МӨРГӨНӨ ӨӨ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. ЯМАРТАА Ч МОНГОЛ ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ БИЕ, ЭРДЭМ ОЮУН, НЭР ХҮНДЭЭ ЗОРИУЛСАН ЦӨӨН ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ ЭНХБАЯР МӨНӨӨСӨӨ МӨН. ҮНЭН ЯЛДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГ Ч ЭНЭ МЭТИЙН ХҮМҮҮС БАЛАЙРААД БАЙХААР ХЭДЭН ҮГ ХЭЛМЭЭР САНАГДААД БАЙХ ЮМАА.. БУРУУ БОДООД БАЙГАА НӨХӨД ТАРХИА ХӨГЖҮҮЛЖ, ЮМ УНШИЖ, ОЮУНАА ТЭЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЮМАНД УЧИР БИЙ ШҮҮ. ХАМААГҮЙ ТЭГЖ ДУРААРАА ГОНГИНОХ ХЭРЭГГҮЙ. МУУХАЙ БАЙДАГ ЮМ. ЮМ УНШ, СУДАЛ, ЯДАХДАА ӨӨРӨӨСӨӨ ИЧ.
      103.242.47.98
      Мэдэгдсэн Хариулах
  • www.hurungu.mn 2014-10-13 03:57:38
    www.hurungu.mn
    202.70.40.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Аймшигтай 2014-10-13 02:44:01
    Аймшигтай юм. Энэ хүн төрийн 3 өндөрлөгт сууж үзсэн цорын ганц хүн. Харамсалтай нь өөрийн нь гарын хүмүүс Энхболд, Бадамжунай, улаан хацарт Батбаяр нар миний УБ-ыг ямар болгосныг хар л даа. Газрын луйвар дэндүү цэцэглэсэн, сайдын суудал 500 сая төгрөгийн өртөгтэй болсон. Манай 1-р хорооллын Аюулгүй тойргыг Бат Үүл л зассан юм шүү, манай гудамжийг сүүлийн 20 жилийн хугацаанд өнгөрсөн жил л цэцэг, зүлэг тарилаа. Хийж байгааг нь дэмжинэ, хийх боломж байсан ч хийгээгүй хүмүүсийг мэдээж дэмжихгүй
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • evgui tugsguj baina shuu 2014-10-13 02:08:55
    bidniig taivan bailgaad 5 zaluud buyan uildeed sumd lam bolood suuval bolj baina uuruur duvchignuud oroin deed boloh geed zutgeed heregguiburhan bagsh uuchlahgui
    103.229.122.141
    Мэдэгдсэн Хариулах
  • төгсгөлийн өгүүлбэр сонин юм 2014-10-13 01:56:34
    монголын ард түмнийг занаад байгаа юм уу даа ..... Гэхдээ нэг л юмыг ард түмэн минь ойлгох хэрэгтэй. Н.Энхбаяр гэдэг хүн эргээд босно, хоёр хөл дээрээ бат зогсоно гэдгийг. За одоохондоо ийм л байна даа. гэсэн нь
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Батболд 2014-10-13 01:54:29
    ЦАГТАА УЛСААС БАЯН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭГДЭЖ Л БАЙСАН ХҮН ДЭЭ, ЭНЭ НӨХӨР!!!
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • мамаа 2014-10-13 01:50:59
    тэгэлгүй яахав дээ төрийн мөнгөнөөс нэлээнийг аваад хувьдаа авснаа хүлээн зөвшөөрлөө.Өр хаагдлаа ард түмэн чинь уучиллаа.
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • l 2014-10-13 01:45:11
    hen negniig zanaad baigaa yum uu daa
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • amraa 2014-10-13 01:43:40
    Ur mur tuluh gej zutgeed yaah hereggui. Ur tsailaa. Yughev zugeer. Muruuruu l bieen bod
    112.72.13.139
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-10-13 03:27:54
      Bas yamar gai tarih gej irev . Zail
      182.160.33.60
      Мэдэгдсэн Хариулах
  • unenbat 2014-10-13 01:28:04
    Enkhbayr ahdaa amjilt husie ta chadnaa
    202.70.46.202
    Мэдэгдсэн Хариулах