ҮХЦ дунд суудлын хуралдаанаа хойшлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон билээ. 

Ийнхүү хуралдаан товлон зарлагдсаны дараа Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаан зааж хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн  дунд суудлын хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-04-20 01:21:43
    нөлөөлөлд автаад байгаа юм байх чинь. ингэж байхаар тар аа ҮХЦ-ээ