Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

09:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

14:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

15:00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

Ажлын хэсгийн хуралдаан:

10:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд;

14:00 цагаас Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

14:00 цагаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

16:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд;

16:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд.

 

10:00 цагаас "CONSULT EXPO-2014" үзэсгэлэн, форум МҮХАҮТ , 1-р давхарын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангилалаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай, нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Дугуй түгжигч ашиглах журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 88781218 325044

10:00 цагаас Багшийн хөгжлийн ордны 605 тоотод зүүн бүсийн ЕБС-ийн нийгмийн ажилтанд зориулсан "ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ"  сэдэвт сургалт эхэлнэ. Сургалтаар "Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бүртгэл хөтлөх, нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал" "Хүүхдийн сөрөг зан үйлийг эерэг болгох аргууд" "Хорт зуршил хэрэглэдэг болон хэрэглэж болзошгүй хүүхдэд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ" "Хүүхдийн хөгжилд эцэг эх, олон нийт, анги удирдсан багш, хамт олны оролцоог нэмэгдүүлэх аргууд" зэрэг олон төрлийн хичээ орох юм. Утас:97113649

10:00 цагаас Нацагдоржийн номын санд Ц.Оюунгэрэл сайд Шинэ Соёлын өвийн тухай хуулийн талаар илтгэл тавина. 88118075

11:10 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагаас  Буянт ухаа спорт цогцолборт Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайдын нэрэмжит харъяа байгууллагуудын 2014 оны аварга шалгаруулах тэмцээн болно.

12:00 цагаас МУИС-ийн оюутнууд МУИС-ийн захиргааны хууль бус шийдвэр, луйвруудыг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулах талаар "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлав. Утас: 99174133

12:30 цагаас БНХАУ, ОХУ-ын иргэд “Алтанбулаг” ХЧБүсээр визгүй зорчихтой холбоотой хэвлэлийн хурал Зууны мэдээгийн хурлын танхимд болно.

14:00 цагаас МҮЭСТОрдонд “Алтанбулаг” Худалдааны Чөлөөт Бүсээс хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. БНХАУ, ОХУ-уудтай хамтран бизнес эрхлэх гарцыг шийдэх тул сэтгүүлчид сурвалжилна уу. Утас: 99034368, 88144657

14:00 цагаас “Улс төрийн намын улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны 9 давхарт болно. Хэлэлцүүлэгт “Think Tank” клубын судлаачид оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.