АНУ, БНХАУ хамтран уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ

АНУ БНХАУ-тай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилгоор хамтран ажиллана гэжээ. Тус мэдэгдэлд уур амьсгалтай холбоотой асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жон Керри, БНХАУ-ыг төлөөлж Се Чжэньхуа нар Шанхайд болсон уулзалын  үеэр гарын үсэг зуржээ. АНУ-ын Төрийн департаментын нийтэлсэн мэдэгдэлд энэ хоёр орон чухал ач холбогдол өгч анхаарна. Мөн яаралтай шийдвэрлэх  ёстой уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хоорондоо болон бусад оронтой хамтран ажиллана гэж дурдсан байна.

Мөн Их Британийн Глазгов хотод болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцэх НҮБ-ын XXVI чуулганд зориулж хүлэмжийн хийг бууруулж тэглэхэд чиглэсэн удаан хугацаагаар хэрэгжүүлэх стратегийг боловсруулахад хүчээ дайчилна гэж бичжээ. Түүнээс гадна “Парисын хэлэлцээр”-ээр тодорхойлсон  цаг уурын хэмийн хил хязгаарт хүрэх, хийн ялгаруулалтыг бууруулахын тулд өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн тодорхой ажлуудын талаар хэлэлцэнэ гэж онцолжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.