
Өчигдөр орой ХУД-ийн хоёрдугаар хороонд байрлах АПУ компанийн зүүн хойд уулзварт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 6.-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан тина маркийн автомашин приус маркийн автомашиныг шүргэн замын хашлага давж явган хүний зам руу орон хашаа мөргөөд зогссон байна. Ослын улмаас автомашин шатаж Онцгой байдлын албан хаагчид ирж галыг унтраажээ.
Осол гаргасан автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээлэл байна. Түүнийг ГССҮТ-д хүргэжээ.
Оллоо.мн