''Эрдэнэт'' үйлдвэр ажилчдынхаа гэр бүлийг ''Verocell'' хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэж дарамталжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн цөөнгүй ажилчин COVID-19 халдвар авснаас зарим цехүүдээ зогсоогоод байсан. Тэгвэл тус үйлдвэрийн ажилтан ХЭҮК-т хандсан байна. Гомдол гаргахдаа “Үйлдвэрийн ажилтанд болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх тарилга “Verocell” вакциныг сонголтгүйгээр хийж байгаа. Гэр бүлийн гишүүд нь хийлгэхгүй бол ажилд гаргахгүй гэж айлган сүрдүүлж байна.  Харшлах шалтгаантай хүмүүст ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа” гэжээ. Энэ дагуу ХЭҮК-оос “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд зөвлөмж хүргүүлжээ.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронавируст халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж байна гэж ХЭҮК үзсэн байна. Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд үйлдвэрийн газрын нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдэд коронавирус халдвараас сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг олгох, вакцин хийхэд харшлах өвчинтэй хүнд хийхгүй байх үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх, вакцинд хамрагдаагүй ажилтны бусад эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй байх зөвлөмжийг өгөөд байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zov 2021-04-22 15:25:44
    Olood irsen yumiig ni duugai hiilgehgui bol ajildaa irj ersdel uusgwef baih shaarflagagui sh dee
  • Дэвид 2021-04-21 02:19:34
    Sputnik v тийм ч сайн биш дээ . Оросууд л өөрсдийгөө рекламдаад байгаа .
  • Туршилт  2021-04-20 02:58:55
    Энэ МАН ын новшнууд улам дарамталдаг боллоо ард иргэдээ. Новшнуудын хийлгэ гэснийг гь битгий хийлгээрэй. Вакцины туршилт хийгннд байна энэ МАН новшнууд.
  • zochin 2021-04-19 12:52:22
    Ene bol kommunistuudiin MAHgaruudiin hiij sursan ajil.Ted ard tumniig daramtalj sursan zan.ni. udahgui kommunistuudig MAHgaruudiig zailuulnaa.
  • мөнхболд 2021-04-19 03:56:58
    МАН-ын гишүүн Дэнж багаас Аймгийн Иргэдийн хуралд гарсан Мөнхболд гэж нөхөр ажилчиддаа дарамтлаж байгаа шүү дээ
  • irgen 2021-04-19 03:54:32
    Neg,2-hon tenegees bolj,ter tom uildverbur uls ornooroo hohiroh uymuu,ene hund tsau ued iimerhuu uyman deer hunii trh yarij,ajliin sadaa boldgiig bolimoor uym ...
  • Irgen 2021-04-19 03:28:32
    Zuv shuu dee. Oldsonoo l hiilge. Humuus hiilgehgui baij baigaad bie biedee taraagaad bain shuu dee
  • ха 2021-04-19 02:55:30
    Тэнэг Өвгөн юу яриад бгаа юм болоо согнголтийг өөрсдө хийнэ.
  • ЗОЧИН 2021-04-19 02:08:22
    ДАРГА НАР НЬ ОРОСЫН СПУТНИК ХИЙЛГЭЖ БАЙГАА, УГ НЬ МӨНГӨТЭЙ ГАЗАР БАЙЖ БҮГДИЙГ НЬ СПУТНИКЭЭР ВАКЦИНЖУУЛЖ БОЛНО ДОО???
  • Дарамт биш хүчээр хий 2021-04-19 01:32:28
    Бүүр хүчээр хийх хэрэгтэй
  • Оюун 2021-04-19 00:49:45
    Зөв ш дээ. Буруу юм юу байгаа юм. Стратегийн ач холбогдолтой том үйлдвэр халдвараас хамгаалах сэргийлэх шаардлага тавих нь зүй ёсны асуудал.