ЭМЯ: Улаанбаатарт 895, орон нутагт 85, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 13635 хүний шинжилгээнээс 983 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 20655 боллоо.  Үүнээс  11450 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 406 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 41 боллоо.
- 83 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 9-ний өдөр онош батлагдаж хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 70 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж СХД-т нас барлаа
- 85 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж БГД-т нас барлаа
-  70 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж  коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа
 

Шинэ халдварын 980 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 20086 болоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол 3-аар нэмэгдэж нийт 441 боллоо.

Шинэ халдварын 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 17654 боллоо. Орон нутагт 85 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2430 боллоо.  Хөвсгөл аймагт 3 /58/,  Увс аймагт 3 /13/, Сэлэнгэ аймагт 2 /345/, Хэнтий аймагт 3 /32/, Ховд аймагт 2 /157/,  Төв аймагт 4 /472/, Баянхонгор аймагт 1 /68/, Говьсүмбэр аймагт 1 /32/,  Сүхбаатар аймагт 18 /114/,   Дундговь аймагт 3 /24/,  Дархан-Уул аймагт 28 /254/, Орхон аймагт 13 /276/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  3131 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 57, хүнд 223, хүндэвтэр 791, хөнгөн 2060 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus