Б.Сүндэръяа: Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно
Иргэн Б.Сүндэръяа нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим орчинд мэдээлсэн. Улмаар уг мэдээлэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдож цахим орчинд түүний удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, заналхийлэлд өртдөг байсан мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл Б.Сүндэръяа уг хэргийг шалгуулах хүсэлтээ дөрөдүгээр сарын 14-ний өдөр ЦЕГ-т гаргасан. Үүний дараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа төрийн хамгаалалтад орсон талааараа нийтэлжээ.

 

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:

Төрийн хамгаалалтад орлоо 

3 цаг гаруй Цагдаад өмгөөлөгчийн хамт мэдүүлэгээ өгөөд нилээн сууж байгаад дөнгөж сая цагдаа өмгөөлөгчийн хамт гэрээ бүрэн шалгуулж байж гэртээ орж ирлээ.

Гэрч хохирогч нарыг хамгаалах биечилсэн хамгаалалтад өнөөдөр хуулийн дагуу албан ёсоор орж сэтгэл санаа маш их тайвширч бүтэн нойртой хонох нь.

Ингээд 24 цаг би хаашаа явсан ч зөвхөн Цагдаагийн машинтай явах ба хэнтэй уулзсан ярьсан бүх зүйл протоколд бичигдэж төрийн хамгаалалтад орлоо.

Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно.

Таны нэр нүүрийг Монголын хууль хамгаална гэсэн.

Бид заавал хүчирхийлэгчийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ!

4 гаруй хоног хэлэн дээрээ ч юу ч тавихгүй явсаар их турж бас толгой эргэж уначих гээд байдаг юм байна.

МАН удирдах зөвлөлийн хэдэн гишүүнд баримт нотолгоогоо давхар явууллаа.

Одоо намайг худалдагдсан гэсэн бодлоосоо салсан байх.

УЗ гишүүд тань хэлэх биз ээ!

Бусад мэдээллээ тавих гэхээр хуулийн хүрээнд боломжгүй гэсэн учир ингэсгээд харзная гэжээ.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-04-18 08:20:42
    Жинхэнээсээ хүчирхийлэлд өртсөн 10 нас ч хүрээгүй охидуудыг төрийн хамгаалалтад авлаа гэж сонсоогүй л юм байна. Тэгснээ 30 гарцан ордны балетчин яшкаг хамгаалда...
  •  2021-04-16 11:34:14
    амандаабузар чинь олон удаа шүүхээр орж байсан шүүхийг худалдаж аваад сурчихсан. энэ цагийн шүүх шийдэж чадахгүй. тэхээр алахх захиалга өгсөн нь дээр
  • Зочин 2021-04-16 09:28:08
    Яриаг сонсоод байсан бүр гутаж гйүцлээ. Сонгууль гэж хүнийг алах юм даа.
  • Санаж байна уу 2021-04-16 05:23:34
    Тийм шүү дээ, та нэг эмэгтэй рүү 5 секундээс дээш харвал хүчирхийлэл, хэрэв огт харахгүй бол хайхраагүй гэсэн зүйл ангиар бас хүчирхийлэл...
  • зочин 2021-04-16 05:12:20
    ЭНЭ ХҮМҮҮСИЙН НИЙГМИЙН ХАРИЛЦААН ДАХЬ СОЛИОРОЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ЮМ БОЛ
  • Монгол хүн 2021-04-16 04:36:59
    Сонгууль ч юу юугүй боллоо доо, энэ байдлаар хир хөлөө жийлцэж, энэ амьтан юу хүртэхийн болдоо
  • Бат 2021-04-16 04:27:03
    Юун хэтрүүлэгтэй амьтан вэ одоо эмэгтэй хүн зөрвөл бараг буруу харж өнгөрөхгүй бол хүчирхийлэл үү ёстой солиор