Шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг биеийн урвал тогтоож илрүүлэх оношлуур бүтээж байгаа эрдэмтдийн төлөөлөл ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга мэдээлэл өглөө.
Д.Гантулга: Одоогоор Монгол улс нь дэлхийн бусад орнуудын нэгэн адил уг цар тахлыг оношлох, баталгаажуулахад ашиглагдааж байгаа эсрэгтөрөгч, эсрэг биед суурилсан түргэн оношлуур ба бодит хугацааны поимирезийн гинжин урвалд /ПГУ буюу PCR/ суурилсан оношлууруудыг ихэвчлэн ашиглаж байна.
Тэдгээрийн хүртээмж, нөхцөл бололцоо, вирусийн халдварын цаг хугацаа, дархлаажуулалт зэрэг олон асуудлаас шалтгаалж бусад төрлийн оношлогооны хувилбаруудыг хөгжүүлэн гаргах шаардлагатай байна.
Тийм болохоор энэ вирусийн эсрэг биеийг хүний цусны сийвэнд буюу цусанд тогтож байгаа эсэхийг илрүүлэх ЕЛИЗА оношлуур бүтээх төслийг санаачлан эхлүүлсэн. Оношлуурын сайн тал нь гэвэл Монгол улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн бүх байгууллагуудаар Елиза оношлуурыг унших тоног төхөөрөмж байдаг.
Энэхүү оношлуур нь хүний биед SARS-СoV2 вирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлнэ.
Мөн уг вирусийн халдварын явц болон Ковид-19 өвчний эмчилгээний үр дүнг хянах, уг вирусийн эсрэг дархлаа тогтоцыг хянах, судлах, уг вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тогтоох, хүн амын дундах дархлааны тогтолцоо, "сүргийн" дархлааг тодорхойлох, вакцины дараах дархлаа тогтоцыг тогтоох, судлах зэрэг судалгаа, эмчилгээ үйлчилгээний олон чухал ач холбогдолтой юм.
Оллоо.мн