Г.Уянга: ''Дубайн гэрээ''-г бүхэлд нь хүчингүй болгох ёстой

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубайн гэрээ”-ний  анхаарал татсан мэдээллүүдийг олон нийтэд  хүргэж байсан  УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай ярилцлаа.

-Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Монголчуудын хүлээлтийн талаар танд ямар дүгнэлт байна?

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтарсан Ажлын хэсгийн удирдамж нь УИХ-ын 2019 оны 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх юм билээ. Энэ тогтоол өөрөө маш том алдаатай. Нэгдүгээрт, тогтоолын 1.2 дахь  хэсэгт “...Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг...сайжруулах” гэж зааснаараа “Дубайн гэрээ”-г хүлээн зөвшөөрсөн. “Дубайн гэрээ”-гээр Оюутолгой  төсөлд нэмж 6.8 тэрбум ам.долларыг өмнөх гэрээний нөхцлөөр өндөр хүүтэй зээлэхээр тусгаснаараа маш их хортой. Энэ гэрээ бүхэлдээ хүчингүй болох ёстой юм. Мөн уг тогтоолын 1.4-т ТЭЗҮ-г дахин боловсруулах гэж заасан нь нөгөө талд өмнөх бүх луйвраа халхавчлах сайхан бололцоо гаргаж өгч байгаа гэсэн үг. Их хурал маш буруу тогтоол гаргасан. Энэ тогтоолоо хүчингүй болгож, хэлэлцээрийг огт өөр удирдамжаар явуулах ёстой. Хэлэлцээр хараахан эхлээгүй байна, ийм боломж байгаа. Анхнаасаа буруу замаар эхэлбэл буруу тийшээ л явна. Хэрэв буруу тогтоолоор гараагаа эхлээд явбал хэлэлцээр нөгөө талд ашигтай, нөгөө талын эрх ашгийг хангасан үйлдлээс өөр юу ч болохгүй. Монголын талын одоо байгаа нөхцөл байдал улам дордоно л гэсэн үг. Энэ хэвээр явбал надад үнэхээр харамсалтай үр дүн л харагдаад байна.

-Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах өнөөгийн боломж,  ирээдүйн үр ашгийг та хэрхэн дүгнэж байна?

-Боломж ямагт байдаг, одоо ч байгаа. Хэлэлцээр хийгч хоёр талын хооронд байгаа гуравхан баримт бичиг бол Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ, бас ТЭЗҮ. Энэ гурваа урдаа дэлгэж тавьцгааж байгаад л яриа хэлэлцээр эхлэх ёстой. Ингэж чадвал бидэнд эрх ашгаа хангах боломжууд олон гарч ирнэ. Дундаас нь, сүүлээс нь, “Дубайн гэрээ”-нээс эхлэх гээд байвал  буруудана. Ажлын хэсэг тийм чигтэй болоод явчихна лээ.

-Та яагаад тэгж дүгнэх болов?

-Үнэнийг хэлэхэд манай талын эрх ашгийг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүхэлдээ Монголын талын эрх ашигт үйлчлэхгүй юм шиг сэтгэгдэл төрөөд байгааг нуух юун. ЗГХЭГ-ын дарга нь нөгөө талын эрх ашигт үйлчилж Монголын хуулийг засаж байсан Ц.Нямдорж /хэрэв одоо засарчихаагүй бол шүү дээ!/, Х.Нямбаатар сайд, 2009 оны гэрээг байгуулахад оролцож байсан Г.Тэмүүлэн, Т.Доржханд, Б.Солонго нар итгэл төрүүлэхгүй байна. Энэ бодол миний алдаа байгаасай даа...

Харин Ц.Даваасүрэн гишүүн ажлын хэсгийн удирдамжийн хүрээ хязгаарт баригдалгүй, “Дубайн гэрээ”-г цуцлах, ерөөс гэрээг бүхэлд нь авч үзэх тухай ярьж, асуудлыг нэлээд углуургатай зөв тавьж байна уу гэж харсан. Ийм хүмүүсээр ажлын хэсгийг ахлуулж, ийм нэгдмэл байр суурьтай хүмүүсээр баг бүрдүүлж байж Монголын эрх ашиг хангагдана. Одоогийн бүрэлдэхүүнийг харахад ажлын хэсэг байр суурь нэгдэхгүй юм шиг санагдсан.

-“Дубайн гэрээ”-нээс үүдэж 22 тэрбумын өрөнд орно гэсэн урьдчилсан тооцоог судлаачид гаргасан. “Дубайн гэрээ”-г зогсоох, эсвэл сайжруулах ямар гарц байгаа бол?

-2019 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дубайн гэрээ”-г байгуулахтай холбоотой гаргасан Засгийн газрын  бүх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Дубайн гэрээ”  хуульзүйн хувьд хүчинтэй гэж үзэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн энэ шийдвэр 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд гарчихаад байхад гурав  хоногийн дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ “Дубайн гэрээ”-г сайжруулах тухай 92 дугаар  тогтоолдоо зааж байгаа нь өөрөө хууль бус юм л даа. Тэгэхээр хэлэлцээрийн үндэс 92 дугаар  тогтоол байж яавч таарахгүй. Шүүхийн хүчин төгөлдөр бэлэн шийдвэр байна. Яагаад шүүхийн энэ шийдвэрийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Энэ шийдвэрийг үндэслээд УИХ тогтоолоо хүчингүй болгох ёстой. “Дубайн гэрээ”  Монгол Улсын  шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон шүү дээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ebi 2021-04-17 23:57:12
    Ene busgui bol bolovsrolgui buduuleg tugjil yuch hiij magadgui busgui
  • ene ylas ezengyi boljee!! 2021-04-17 07:58:47
    er ni ene Mongol ylas maani erenhiilegch bolon toriig abch yabaa hymyysees bolj doroitoj dyyslaa!!!Mongol herheheen es medej bysadiin gadniihanii zolios bolsoor...
  • Хн 2021-04-16 13:51:51
    Энэнээс асуухаа мартаж гэнэ
  • Лорд  2021-04-16 07:21:32
    Энэ мууд юу ч тайлбарлаад хэлээд ойлгогддоггүй гэсэн. Өөрийнхөөрөө л зөрөөд гөжөөд байдаг гэсэн. Зүгээр л сэтгүүлч хүүхэн ш дээ. Угийн л шаалтуур пяздуу...
  • Энэ шулмас л дутав 2021-04-15 22:08:00
    Хэдэн төгрөг авч дээ. Түүнээс хүний сайн сайхны төлөө дуугарлаа пу
  • Мөнхжаргал 2021-04-15 12:58:20
    Сэтгэгдэл бичээд буй юмнууд хэний тролл вэ?
  • Сонгуульд санаархсан биз 2021-04-15 11:27:50
    Суудлаа алдсан нь,орлогот нь нөлөөлөөд ирэхээр дахин УИХ санаархалгүй яах вэ
  • зочин 2021-04-15 09:30:42
    Энэ хүүхэн сүүлийн үед яагаад их яриад байна аа. Нэг л зохисгүй харагдаажд байна шүү. Нас жаахан явсан байна залуучууд гарч ирж байна.
  •  2021-04-15 06:48:25
    энэ худалдагдсан шулмас ингэж ярьж байгаад бухна даа. Одоо нийгмийн ажилаас холдоод хөдөө аж ахуй эрхэл.
  • Zochin 2021-04-15 06:29:07
    Энэ шоучин хүүхэн эдийн засаг гэж юу мэддэгтэй ийм юм ярьдаг юм шоу хж хүн шантаажалж мөнгө олдог биздээ
  • Зочин 2021-04-15 05:58:57
    Уянга гэдэг сэтгүүлчээр заалгахгүй учир зүйгээ олчих байлгүй дээ.
  • Amar 2021-04-15 04:54:45
    Энэ тэнэг хүүхэн бас юу вэ?
  • Зочин 2021-04-15 04:46:41
    Мэддэг хүн дуугарч болох юм гэдэг зөв.Дуугарах ч ёстой.Харин Уянгад мэдэж байгаа хүний шинж алга.Ганбаатар ч гэсэн тодорхой санал хэлэхгүй л байгаа.
  • Зочин 2021-04-15 04:29:59
    Мэддэг хүн дуугарч болох юм... Мэдлэггүй хүн машинаа оролдвол эвдэж л таараа... Манай сэтгүүлчид бол амныхаа зоргоор эсвэл бусдын амаар л гуагалдаг хэрээнүүд
  • ХУУЛЬЧ  2021-04-15 04:22:39
    ҮЕ ҮЕИЙН ТӨР,ЗАСГИЙН БОСГОСОН БАРИЛГАД ТЕХНИКИЙН АЛДАА ГАРЖ БОЛОХ Ч НУУРААЖ БОЛОХГЙ ,НУРВАЛ ЛОНДОНГИЙН МЕТАЛЛЫН БИРЖ ХЭРЭГҮЙ 2 ХӨРШИД АШИГТАЙ БАЙХ ДАА
  • гэрэл 2021-04-15 03:50:07
    яг зөв зүйл хэлсэн байна.Шүүхийн шийдвэрээ яагаад ярихгүй байгаа юм бэ.Эсвэл монголын шүүхийн шийдвэрүүд албан ёсны биш юм уу. Дагахгүй байж болдог шийдвэр юм у...
  • Amar 2021-04-15 03:39:40
    Энэ заваан гичий шиг хүүхэн бас яагаад гараад ирэв ээ.
  • Зочин 2021-04-15 03:03:17
    Энэ гэрээг одоо л сайжруулаж ашигтай болгох алтан боломж шуу долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй дээ зарим нэг попор гишууд бна шуу харж л байя даа
  • Зочин 2021-04-15 02:43:21
    Энэ бүтэхгүй авгай болио юу ямар ч мэдлэггүй хөлсний амьтан байж
  • n 2021-04-15 02:33:37
    Энэ одоо уул уурхай хууль эрх зү мэддэг болоо юу. Хэний даалгавараар хуцаад байна аа
  • ! 2021-04-15 02:14:48
    Хуурамч эх оронч царайлсан юмнууд мэдэхгүй сэдвээрээ олон нийтийг төөрөлдүүлэх ийм балмад яриа гаргах маш хортой!!!