Б.Сүндэръяа: Ц.Анандбазар гишүүн намайг танихгүй уулзаж байгаагүй гэсэн ч тэрийг гэрчлэх маш олон хүн байгаа
Иргэн Б.Сүндэръяа нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цахим орчинд мэдээлсэн. Улмаар уг мэдээлэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдож цахим орчинд түүний удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, заналхийлэлд өртдөг байсан мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл Б.Сүндэръяа өнөөдөр уг хэргийг шалгуулах хүсэлтээ ЦЕГ-т гаргалаа. 

Б.Сүндэръяа: 2019 онд анх Ц.Анандбазарт гишүүнтэй танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноор дамжуулаад чиний зургийг харсан, танилцъя гэсэн хүсэлтийг тавьдаг байсан ч тэр болгонд татгалздаг байсан. Зарим асуудлыг олон нийтэд дэлгэх боломжгүй, өргөдөл гомдол дээрээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар өргөдөл өгөөд зогсохгүй өөр олон асуудлаар өргөдөл өгнө. Хэвлэл мэдээллээр зарлагдаагүй олон асуудал байгаа учраас өргөдөлдөө тодорхой бичиж хуулийн дагуу шалгуулна. Намайг сонгуулийн өмнө ийм зүйл гаргаж тавьж байна гэсэн учраас би дэлгэх гэж байсан зүйлээ болиод өргөдөл гаргасан. Надаас гадна 1000 гаруй охидууд холбогдсон. 2020 оны сонгуулиар ямар ч хамаагүй гишүүнтэй амрагийн харилцаатай хэмээсэн  бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар 5 залуу хийж цацсан. Эхлээд бүдүүлгээр заналхийлдэг байсан бол сүүлдээ таньдаг хүмүүсээр холбогдож нөлөөлөх гэж оролдож байгаа. Цаашид ийм дарамт шахалттай амьдарч чадахгүй бас хэзээ ч тохиролцохгүй. Ц.Анандбазар гишүүн намайг танихгүй уулзаж байгаагүй гэсэн ч тэрийг гэрчлэх маш олон хүн байгаа. Бүх баримт нотолгоо байгаа. Өнөөдрөөс манай аав тусгай хамгаалагч, жолооч гаргаж өгсөн. Маш олон удаа гомдол гаргаж байсан боловч нэг ч хэрэг шийдэгдэлгүй прокурор дээр хаагдсан.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • alia salbadainuud aa!!!HOHI CHINI EE?... 2021-04-16 09:14:13
    ene odoo yamar ychirtai yum be?iim hymuus ikhe hyrald baigaa bol Mongol ylas ou sanamjaan aldsan gesen yg!!!ta nar iim hymyys songodog bol ta nariin hohi chini ...
  •  2021-04-15 06:23:41
    одоо байгаа шүүгчидэд итгээд дэмий л дээ. шүүхийг шинэчлэж байж л маргаанаа таслжуулахгүй бол амандаа бузартай хүүр чинь өмнө нь баахан шүүхдээд сурчихсан худа...
  • Amar 2021-04-14 12:27:17
    Энэ явдал монголд сайн жишиг тогтооно шүү.
  • Ш 2021-04-14 10:44:49
    Амандбузар гэж
  • Зочин 2021-04-14 10:15:26
    Хүний эрх,Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг нөгөө олон байгууллага хайцсан бэ?
  • Зочин 2021-04-14 09:39:47
    МАНандбузар
  • Зочин 2021-04-14 08:25:43
    МАНгасын бузаруудын балаг дуусахгүй ээ. Занданшатарт том хаус бэлэглэж УИХ-д дэвших эрхээ авсан энэ гаж донтонг том бэлэг авсан, зантгар толгойт хамгаалах нь то...