Хойд Солонгосыг шинэ шумбагч хөлөг барьж дууссан гэжээ

АНУ, Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Хойд Солонгос 2019 оны долдугаар сард танилцуулсан 3000 тонн жинтэй шинэ шумбагч хөлөг онгоцыг барьж дууссан гэж үзжээ. Гэхдээ зөвхөн шумбагч онгоцыг байрлуулах тохиромжтой мөчийг хүлээж байна гэж нэг эх сурвалж уламжилсныг “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн зүгээс “Эрх баригчид Хойд Солонгос АНУ-д дээд зэргийн дарамт үзүүлэх, стратегийн үр дүнд хүрэхийг зорьж шумбагч хөлөг онгоцыг байрлуулах тохиромжтой мөчийг судалж байна гэж дүгнэж байгааг онцолжээ. Мөн Пхеньян үүнтэй холбоотой нээлтийн ёслолын ажиллагаа хийх үеэр энэ талаар болон баллистик пуужин харвах талаар мэдэгдэж болзошгүй гэв.

Харин  Хойд Солонгосыг хянадаг “Норт38” АНУ-ын төслийн зүгээс хиймэл дагуулаас ирсэн зурагнуудыг судалсаны дараа Пхеньян нь зүүн эрэгт байрладаг Синпо  хотын усан онгоцны үйлдвэрт пуужин харвах туршилтад зориулсан шумбагч хөлөг онгоцыг өөрчилж байж магадгүй гэж мэдээлжээ. Мэргэжилтнүүд  энэ зурагнуудаас боомтын хуурай далангийн хажууд ачааны машин дээр байрлуулсан кран болон пуужингийн хоолой шиг харагдаж байна гэж ярьсан байна. Мөн байгууламжийн үүдэнд нэг машин байна гэв. Түүнээс гадна мэргэжилтнүүд зурагнууд илүү том баллистик пуужин байрлуулах, пуужин харвадаг шинэ платформ эсвэл шинэ хоолойгоор хуучныг нь солих, засвар үйлчилгээ хийх, шумбагч хөлөг онгоцонд зориулсан пуужингийн харвах хоолой байж магадгүйг харуулж байна гэж онцолжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-04-13 16:56:11
    zevseglel tusgaar togtnoliin batalgaa gedgiig sain meddeg uls. enuugeeree delhiig ailgaj chadaj baina.
  • Бат 2021-04-13 06:24:11
    Хойт солонгосоо гэж ард түмэн өслөнгөөр үхэж байх нэг их пуужин шумбадаг хөлөг болсон улс